Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тийм учраас би сургаал номлолдоо ямар ч төлбөр авдаггүй. Сургаал номлолынхоо хариуд би юу ч та нараас авдаггүй, яагаад гэвэл та нарын дотоодод Бурхан байдгийг, дотоодод тань энэ эрдэнэ байдгийг, (дотоод Диваажингийн) Гэрэлд болон Бурханы сургаалд хэрхэн хүрэхээ мэддэг нь хүрэх боломжтойг би мэднэ.Гэвч мэдээж, та нар яаж гэдгийг мэдэхгүй, яагаад гэвэл энэ бол нууц -, энэ нь халхлагдаж, түгжигдэж, нандигнагдаж, гэгээрсэн Их Багшаар, жинхэнэ Их Багшаар дамжих Бурханы зөвшөөрөлгүй авах боломжгүй хадгалсан байдаг. Учир нь Бурханы зөвшөөрөлгүйгээр надтай адилхан зааварчилгааг давтаж уншлаа ч ялгаатай. Та нарт Арьяабалын элчийг илгээхдээ би Бурханы Ивээлийн зөвшөөрөлтэйгөөр түүнд бүрэн эрх бүхий хүчийг өгдөг. Үгүй бол та нар юу ч хүртэхгүй, - зүгээр л маяагийн төөрөгдөлд орж, үүнээсээ болж тамд унана, яагаад гэвэл энэ нь Диваажингийнх биш, тамынх.Там бас гэрэлтэй. Бүр, жишээ нь доод төвшний диваажин, Асурын Төвшин гэрэлтэй, хар бараан, ногоон гэрэлтэй, там улбар шар гэрэлтэй, гэх мэт. Там бас гэрэлтэй. Асурын Төвшин буюу доогуур төвшний диваажин бас гэрэлтэй. Гэвч эдгээр нь өндөр төвшний Диваажингийн Гэрэл шиг тод, ариун, тунгалаг биш. Гэвч мэдээж Диваажин өндөр төвшнийх байх тусмаа илүү тод Гэрэлтэй. Тийм учраас доод диваажинд байгаа нэгэн илүү дээд Диваажинд очвол Гэрлийг нь тэсэж чаддаггүй. Чадахгүй. Тэгээд ч доогуур төвшнийх бол илүү дээд Диваажинг очиж үзэх ч боломжгүй. Гэвч юмыг яаж мэдэх вэ, тэнд очвол тэр тод Гэрлийг нь тэсэхгүй – дэндүү тод байх болно. Учир нь тэндхийн төрөлтнүүд бид бие махбодтой байдаг шиг хэлбэр дүрсгүй. Тэд зүгээр л Гэрэл. Хангалттай өндөр төвшнийх биш бол тэр Гэрлийг тэсэхгүй, Гэрлээр нь нэвт тэднийг харж ч чадахгүй. Гэвч тэдэнтэй ойролцоо төвшнийх бол тэднийг бие даасан оршихуйгаар харах болно, гэхдээ бүхэлдээ Гэрэлтэй, тод Гэрлээр хүрээлүүлсэн байдалтай.Тиймээс төгс гэгээрсэн Их Багшгүйгээр бүх зүйл хуурамч, худал, эндүүрэл бөгөөд энэ нь таныг олон эриний турш тамд байлгана, дараа нь магадгүй эргэж ирээд дахин амьтан-хүн, эсвэл хүн, мод, бүр хад, чулуу гээд дахин дахин ер юу ч болсон бай эндүүрлийн хогийн саванд мөнхөд орчилдон, дахин боловсруулагдахад хүргэнэ шүү.Тиймээс гуйя, бүх зүрх сэтгэлээрээ, Бурханыг гэсэн бүх хайраараа бясалгагтун. Зөвхөн Бурханыг хайрла. Энэ хорвоо дээр танд дурсагдах үнэ цэнтэй өөр юу ч байхгүй.Бид ердөө л энд амьдрах ёстой бөгөөд амьд үлдэж, үйлийн үрийн төлөөсөө төлж, мөн Бурханы Нигүүлслийн дор оюун санааны, нөхцөл болзолгүй, өөрийгөө умартсан эерэг энергиэр дэлхийг адислахын төлөө үүнийг хийх ёстой. Хийх ёстой зүйл маань ердөө энэ. Бидний санаж байх ёстой бүх зүйл угтаа энэ юм. Бусад бүх зүйл бол хоёрдогч зүйл.Та бүхэнд Бурханы Нэрээр, Бурханы Өршөөл, Диваажингийн Нигүүлслээр дахин хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн та нар бүгд сайн байж, Бурханыг үргэлж санан, Арьяабалын Аргатай учирч, авшиг хүртсэн үеэсээ болон амьдралынхаа өдөр бүр Бурханыг харж, Бурханыг шууд сонсох боломжтой болсон энэ насны завшаан, адис ерөөлөө санаж байх болтугай. Та бүхэн амьдралынхаа мөч бүрд Бурханы Хайр, Бурханы Хамгаалалт, Бурханы Ерөөл, Бурханы Нигүүлсэлд үүрд мөнхөд оршин амьдрах болтугай. Та энэ бие махбодоо орхисныхоо дараа шууд Диваажинд очих болно. Та Бурхан руу, Жинхэнэ Гэртээ буцаж очин, “зовлон” гэдэг үгийг хэзээ ч, хэзээ ч сонсохгүй. Өөрөө зовж шаналах тухай бүр ярилтгүй. Бүгд амар цэнгэлтэй, бүгд жаргалтай, бүгд адис ерөөлтэй байж, өөрийн тань бясалгал, өдөр тутмын амьдралдаа аль хэдийн амтыг нь мэддэг итгэмээргүй, хэмжээлшгүй, гайхалтай хайранд умбах болно. Гэхдээ таны үнэхээр Гэртээ харихдаа өдөр бүр мэдрэх тэрхүү Амар цэнгэл, Аз жаргал, Хайрыг илэрхийлэх үг ямар ч орчлонд байхгүй.Клиник үхэлд орсон буюу түр зуур үхээд сэхсэн хүмүүс Диваажинг ердөө зэрвэс хардаг. Зүгээр л Бурханыг бага зэрэг хардаг. Төлөөллийг хардаг гэсэн үг л дээ. Тэд үнэндээ Бурханыг хардаггүй, зөвхөн Бурханы илрэлийг л хардаг. Тэр мөчид тэд зөвхөн Хайрыг л мэдэрч, энэ дэлхийд буцаж ирэхийг хүсэхгүй хэвээр байдаг. Өдөр бүр тэгж амьдарна гэж төсөөл дөө. Тэд зөвхөн доод диваажинд очсон. Тим Ко Түгийн Шинэ Ертөнц шиг илүү өндөр, аз жаргалын хэмжээс рүү очихыг төсөөлөөд үз дээ. Өө. Та нарын зарим нь диваажин ямар гэдгийг хэдийн харж, доод ч гэсэн тийм ч доогуур биш, Тим Ко Түгийн Шинэ Ертөнцөөс доогуур Диваажингуудаас ямар байдгийг нь мэдэрсэн. Ямар гэдгийг нь та нар одоо ч мэдэж байгаа.Тийм ч учраас та нар надад Арьяабалын Аргыг уламжилсанд талархсаар байдаг. Бурханд талархаж байгаарай. Би Арьяабалын Аргаар Бурханы Ивээлийг та нарт үзүүлэх боломж олгосонд нь өдөр бүр Бурханд талархдаг. Та нар ч мөн талархах учиртай. Өдөр бүр Бурханд таларх. Бурханд талархалтай байгаарай. Тэнгэр, Газар, хамаг төрөлтөн, Гэгээнтэн Мэргэд, Будда, Бодисадва нарт, мэдээгүй байхад тань тусалсан Хэн бүхэнд талархаж яваарай. Гэхдээ та ч гэсэн өөрөө мэдэлгүйгээр бусдад тусалдаг. Арга зам нь энэ юм. Үйлдэхүйгээр үйлдэх нь үнэхээр гэгээрсэн арга. Энэ бол үнэхээр Бурханы хүүхдүүдийн зам мөр юм.Та нартаа маш их хайртай шүү, бас маш их бахархаж байна. Та нарыг гадагш гарч, буян үйлдэж, номой ядууст тусалж байхыг харсан. Та нарыг гадуур явж, Суприм Мастер ТВ-ийн Maкс хуудас, сурталчилгаа тараан, веган фестиваль зохион байгуулж, “Аниргүй нулимсыг хайрлахуй”, “Жинхэнэ хайр” болон бусад бүтээлүүдийг үзүүлж байхыг харсан. Хүйтэн цаг агаар зэрэгт, шаардлагатай нөхцөл байдалд, гамшгийн бүсүүдэд та нарын хийж буй бүх зүйлийг би харсан. Та нар сэтгэлийг минь маш их хөдөлгөж, маш их бахархал төрүүллээ. Манай Арьяабалын гэр бүлд ийм хүмүүс байгаад би Бурханд талархдаг.Мөн та нартаа маш их баярлалаа. Би Суприм Мастер Телевизийн хамт олон, өөрийн баг, байрлаж ажилладаг болон алсаас ажилладаг багт үргэлж талархаж явдаг. Тэд чадах бүхнээ хийж байгаа. Тэд энэ дэлхийд туслахын тулд өдөр шөнөгүй надтай хамт ажиллаж, үнэт цагаа золиосолж байна. Эрхэм хамт олон та нарыг минь Бурхан үргэлж хамгаалах болтугай. Бурхан бидний дэлхийг адисалж, Дэлхий дээр Диваажин цогцлох болтугай. Амен.Хамт олныхоо, Бурханы шавь нарынхаа хайранд талархаж байна. Бүгдийнх нь хайранд баярлалаа. Чин Хайн Өдрийн мэнд хүргэе! Чин Хайн Өдөр бол та нарын өдөр гэж би хэлсэн дээ. Иймд Чин Хайн өдрийн мэнд хүргэе! Дараа ярилцъя. Бурхан та нарт хайртай. Би та нарт хайртай.Photo Caption: Юун Өвөл?? Сайтар-Арчлуулж, Хамгаалуулж Байхад Ямар ч Цаг Уураас Айхгүй!