Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Арьяабалын Бясалгал бол Бурханд шууд хүргэх зам юм, 9 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Пап ч, Сүмийн санваартнууд ч, Сүмийн улс төрийн удирдагчид ч Бурханы талаар юу ч мэддэггүй. Тэд Бурханы Оронд очиж байгаагүй учраас Бурханы дохио тэмдэг болсон зүйлийг хэзээ ч харж байгаагүй. Тэд харж чадахгүй. Хаалга нь хаалттай байгаа.

Диваажингийн Үүд Диваажинд хаа нэгтээ байдаггүй. Таны дотоодод байдаг. Харин Их Багш үүнийг танд шууд нээж өгч чаддаг юм. Тантай уулзахдаа, юуг, хэрхэн бясалгах гэх мэт зүйлийг номлох, хэлэхээсээ ч өмнө Их Багш үүнийг шууд хийчхэж чадна. Хэрэв та үнэнхүү чин сэтгэлээсээ хүсвэл даруй Бурханыг харна, Бурханы Гэрлийг харна, Бурханы Дуу хоолойг шууд сонсоно. Тэгээд тэр мөчид мөн үүрд чөлөөлөгдөн гэтэлнэ. Та жинхэнэ Гэртээ очих болно. Жинхэнэ аз жаргал, жинхэнэ амар амгалан, жинхэнэ баялгийг дотооддоо ч, гадна талдаа ч эдэлнэ.

Жинхэнэ гадна талдаа. Яагаад гэвэл Диваажинд зам нь алтаар хучигдсан байдаг. Асар их хөдөлмөрлөж байж олдог хумсын чинээ очир эрдэнэ шиг та нарын эрхэмлэн нандигнадаг үнэт эрдэнэсийг хаа сайгүй элбэг харж болно. Санаанд багтахын аргагүй. Үүнийг яривал хэзээ ч дуусахгүй. Гэхдээ би хүмүүсийг яагаад Бурханы хүүхдүүд байснаа материаллаг оршихуйн боол болж, улмаар тамд унатлаа өөрсдийгөө доройтуулдгийг огтхон ч ойлгож чадахгүй юм.

Ийнхүү энэ үзэсгэлэнт Энхжиний орныг бид хэдийнээ хагас там болгосон. Тэр ч байтугай энэ гараг дээр үргэлжлүүлэн амьдарч чадах эсэх маань ч баталгаагүй. Мөн бид өдөр бүр гэр орноо, гараг дэлхийгээ сүйтгэж, эдүгээ бидэнд улам дор бэрх гамшиг байнга нүүрлэх боллоо. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн бүх Гэгээнтэн Мэргэд бидэнд асар их тусалж байгаа ч бид зүгээр л доош живж, явах зүг рүүгээ, өөдөө дээш хардаггүй.

Мөн дэлхийн удирдагчид бүгд гавьтай юм хийдэггүйг хэлэх ёстой. Удирдагчид хүмүүсийг зөв замд хөтлөх ёстой атал удирдагчид өөрсдөө ч хаашаа явж байгаагаа мэддэггүй, эсвэл тоодоггүй ч байж магадгүй. Учир нь тэд үнэндээ Бурханд шүтлэггүй.

Мэргэн үгс, гэрэлт Гэгээнтэн Мэргэд ирж буцаж байдаг ч хэн ч Тэднийг хардаггүй. Тэднийг хороож, ямар нэг байдлаар тамлахгүй бол хэдийнээ тун сайн. Тэднийг сонсож, дагах тухай ярилтгүй. Тийм учраас эрт дээр үеэс Их Багш нар хэзээ ч олон шавьтай болдоггүй, амьд байхдаа гэх гэсэн юм. Манай энэ цаг үед зөвхөн би л дэлхий даяар хамгийн олоон шавьтай байх. Бусад Их Багш нар нэг бол хүсдэггүй, үгүй бол Тэд дэлхийн хүмүүсийн эрин галавын тэртээгээс ууж ирсэн хорыг нэвтэлж чаддаггүй байх.

Миний цаг– би одоо ч амьд л даа, гэхдээ миний цаг үнэхээр богино, улам л богино байгаа мэт санагддаг. Тийм учраас би их яарч буй юм. Зүрх сэтгэлдээ би “Би өөр юу хийж чадах вэ? Би өөр юу хийх вэ?” гэж асуудаг. Миний Бурханы шавь нар гэгдэгч чин сэтгэлт туслахууд чадах бүхнээ хийж байгаа ч дэлхий бүрэн хэмжээнд сэрээгүй л байна. Гамшгууд болсоор. Дайн дажин, асуудал манай дэлхийг түйвээсээр, гэтэл удирдагчид дорвитой юм хийхгүй байна.

Тэд сэрээгүй хэвээр. Ганц зүсэм амьтны махыг ч тэд нулимж хаяад, веган уургаар сольчихож чадахгүй байна. Тэгчхээд тэд хар тамхинд донтсон хүмүүс, хулгайч дээрэмчдийг буруутгадаг, тэд илүү юм хийж чадахгүй, эсвэл өөр хийх ажил байхгүй юм уу өөр юу хийхээ мэддэггүй, эсвэл хулгай дээрэм хийх, хар тамхи хэрэглэх дадлаа орхиж чаддаггүй. Хар тамхи хэрэглэх, архи уух, хулгай дээрэм хийх, хууран мэхлэх, хүмүүсийг онлайнаар хуурах гэх мэт гэмт хэрэг үйлдэгсдийн хувьд эдгээр зүйлс нь илүү яаралтай байдаг. Хийхээс өөр арга байдаггүй. Зарим нь хийхээс өөр аргагүй, эсвэл амьдрахын төлөө хүчээр хийдэг, яагаад гэвэл тэдний хувьд хийж чадах ажлаа олно гэдэг амар биш.

Гэмт хэрэгтнүүдэд би шалтаг хэлээгүй юм шүү, гэвч нийгэм төгс биш гэдгийг хэлэх гэсэн юм. Манай нийгэм хүмүүсийг зөв зүгт нь чиглүүлэхүйц хангалттай сайн бус, дэлхийн удирдагчид гэрэлт үлгэр жишээ болж, ард түмнээ зөв зүгт нь чиглүүлэх учиртай. Гэвч сайн сайхан, зөв шударга, гуйвшгүй, цэгц үнэнч байдлын жишээ цөөхөн. Хуульчлагдсан хээл хахууль хаа сайгүй янз бүрийн орны засгийн газруудад өргөн тархсан байдаг. Америкт ч гэсэн тэд өмнөх засгийн газар нь сайн биш, хангалттай шударга биш, хангалттай цэвэр биш байсныг сая л мэдлээ. Маш их үрэлгэн загнаж, иргэдийн хөдөлмөрлөж олсон татварын мөнгийг урвуулан ашигласан. Энэ бол зөвхөн Америкт биш юм. Гагцхүү бусад улс орнуудад олж мэдэх гэж оролдоогүй л байна.

Media Report from Fox News — Feb 20, 2025, Hillary Vaughn: 2023 онд ерөнхий байцаагч 1920 оноос өмнө төрсөн 18.9 сая хүний ​​нас барсан огноог Нийгмийн хамгааллын газар тогтоогоогүй болохыг олж мэджээ. Мэдээллийн санд амьд байгаа эдгээр 18 сая нас барсан хүний бараг хэн нь ч тэтгэмж авдаггүй гэж Нийгмийн хамгааллын газар хэлж байгаа ч Нийгмийн хамгаалал тэднийг нас барсан гэж тогтоогоогүй тул нас барсан тухай үндсэн файлд тулгуурласан бусад агентлагууд эдгээр хүмүүст алдаатай төлбөр төлж байж болзошгүй хэмээн ерөнхий байцаагч мэдэгджээ. Засгийн газрын хариуцлагын албаны мэдээлснээр 2023 онд хүмүүст, тэр дундаа нас барсан хүмүүст 236 тэрбум гаруй ам. долларын зүй бус төлбөр төлсөн байна.

Media Report from Forbes Breaking News — Feb 19, 2025, His Excellency Donald J. Trump: Нийгмийн даатгалын дугаарыг хараад би “Хөөх, энэ ч жижиг зүйл биш шүү.” гэж хэлсэн. Тиймээс 100 наснаас дээших насыг л харцгаая. Манайд 100-аас дээш насны сая сая хүн бий. Энэ нь тийм биш гэдгийг бүгд мэднэ. Тэдний хэд нь нийгмийн даатгалд хамрагдаж байсан бэ? Хэрэв тийм бол асар том луйвар болно. Мөнгийг хаана зарцуулж байна вэ?

Үүнд хэсэгхэн хором анхаарлаа хандуулцгаая. Сонгууль ба улс төрийн үйл явцыг бэхжүүлэх консорциумд 486 сая ам. доллар, үүний дотор Молдова дахь улс төрийн үйл явцыг хүртээмжтэй, иргэдийн оролцоотой болгоход 22 сая ам. доллар, Энэтхэгт сонгогчдын оролцоонд 21 сая ам. доллар. Эдгээр тоонуудыг сонсоорой. Энэ бүгд луйвар. Сонгогчдын итгэлийг олж авахад 1.5 сая ам. доллар. Бид тэдэнд Либерид итгэх итгэлийг өгөхийг хүсэж байна. Мали дахь нийгмийн эв нэгдэлд зориулж 14 сая ам. доллар.

Excerpt from “Former USAID Employee on Waste, Fraud, and Abuse in the Agency” by The Heritage Foundation — Feb 13, 2025, Max Primorac: Ноён дарга аа, бидний тусламжийн арга барил дэлхийн хэмжээнд бидний нэр хүндэд ноцтой хохирол учруулсан. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн систем ч алдагдсан. Газын зурваст Америкийн тусламж Хамас бүлэглэлийн Израилыг устгах кампанит ажлыг санхүүжүүлжээ. Үүний нэгэн адил Афганистан, Йемен, Сири зэрэг орнуудад тусламжаа террористуудад шилжүүлэхгүй байхад биет оролцоо дутмаг байгаа тул бидний тусламж эдгээр дайны эдийн засгийг тэтгэж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг итгэмжлэгдсэн олон тэрбум долларыг зөв зарцуулж чадаагүй. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн түншүүд нэмэлт зардалд 50% ба түүнээс дээш төлбөр авдаг болохыг тус хороо илрүүлжээ.

Media Report from Forbes Breaking News — Feb 14, 2025, The Honorable Rand Paul: Би засгийн газрын үргүй зардлаар нэг их наяд гаруй долларын зардал илрүүлсэн бөгөөд Төрийн департамент болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамгийн ноцтой гэмт хэрэгтнүүдийн нэг юм. Энэ сонгогдоогүй хүнд сурталтнууд таны хөлс хүчээ шавхаж олсон мөнгийг юунд зарцуулж байгаа талаар хэдхэн жишээ хэлье. 4.8 сая ам.долларыг Киев дэх Украины олон нийттэй харилцах албанд олон нийтийн сүлжээнд нөлөөлөгчдийг санхүүжүүлэхэд зориулжээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Гватемал дахь трансжендерийн мэс засал, дааврын эмчилгээ, хүйсийг батлах үйлчилгээнд хоёр сая доллар зарцуулсан байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Эко-эрүүл мэндийн холбоонд 54 сая гаруй доллар зарцуулж, КОВИД-19 тахал анх дэгдсэн Ухань хотын Вирус судлалын хүрээлэнтэй холбоотой байгууллагыг санхүүжүүлжээ. Гутамшигтай! Талибуудын хяналтад байдаг Афганистанд жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч тараахад зориулж, 15 сая ам. доллар олгосон байна.

Media Report from New York Post — Feb 5, 2025, The Honorable Marco Rubio: Энэ нь бидэнд одоо программуудыг хянах боломж олгодог 90 хоногийн хугацаатай царцалт юм. Бид царцаахаас өмнө эдгээр программуудын талаар юу ч олж чадаагүй гэдгийг та бүхэн мэднэ. Ялангуяа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг бидэнд ямар нэг зүйл хэлэхээс татгалзсан. Мөнгө юунд зарцуулагдаж байгаа, мөнгө нь хаана, хэнд байгаа, аль гэрээлэгчтэй (хамт) байсныг бид та бүхэнд хэлэхгүй. Зарим тохиолдолд энэ нь төлөвлөсөн хүлээн авагчид хүрэхээсээ өмнө дөрвөн өөр гэрээлэгчээр дамждаг. Зарим тохиолдолд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 10, 12, 13%, магадгүй бага мөнгө үнэхээр хүлээн авагчид хүрч, үлдсэн хэсэг нь нэмэлт зардал, хүнд сурталд зарцуулагддаг байж магадгүй юм.

Гэх мэт...

Иргэдээ дарамталсаар л байна. Жишээлбэл хэрвээ та насан туршдаа мөнгө хадгалж байгаад хэдэн зуун мянган доллар ч юм уу банкандаа хийхэд тэд араас тань нэхэж ирээд хаанаас олсныг тань асуудаг. Улмаар хуучны бүх л бүртгэл бичиг цаас олох гэж толгойн өвчин болно, тэр нь байвал шүү дээ. Гэх мэт. Тэгээд засгийн газар энэ бүх мөнгийг нь авах боломжтой, банк авах боломжтой бөгөөд бидний мэдэхгүй юу ч юм хийдэг. Гэвч улс орноо цэвэр байлгах шийдэл энэ биш.

Хэрэв засгийн газрууд хангалттай ухаантай байхгүй бол, ард түмнээ үнэхээр хамгаалахгүй бол, ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг эн тэргүүнд авч үзэхгүй бол улс орнууд тогтворгүй хэвээр байх ба шийдвэрлэх олон асуудалтай тулгарсаар байх болно. Эрт дээр үеийн нэгэн хэллэг байдаг, хүн эхлээд өөрийгөө ариусгаж, бүх зарчмыг өөрөө хэрэгжүүлдэг байж дараа нь гэр бүлээ зөв харж хандаж чадна. Тэгээд хүсвэл тэр засгийн газрын тогтолцоонд орж улс орноо удирдах боломжтой. Тэгээд бүр дэлхийг ч тайван болгож чадна. Хэрэв улс орон бүрд цэвэр ариун, шулуун шударга, өөрсдийг нь цалинжуулдаг ард түмнийхээ төлөө үнэхээр ажилладаг засгийн газар байсан бол... - хүмүүс татвараар дамжуулан засгийн газартаа төлж байдаг. Хэрэв бүх улсын засгийн газар цэвэр ариун байвал, мэдээж улс орон бүр дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулах болно.

Photo Caption: Ура, Бид Оршдог, Бид Инээдэг, Бид Баярладаг, Бурханы Хайрын Төлөө Бид Амьдардаг...

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/9)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
30:58
Онцлох мэдээ
2025-03-11
76 Үзсэн
Дэлхий дахины соёлын ул мөр
2025-03-11
57 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2025-03-11
57 Үзсэн
Онцлох мэдээ
2025-03-10
465 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд