Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Арьяабалын Бясалгал бол Бурханд шууд хүргэх зам юм, 9 цуврал лекцийн 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Гэвч түүнд итгэдэг хүмүүс, эсвэл түүний (Тран Тамын) төлөө ажилладаг хүмүүс эсвэл түүнтэй хамт ажилладаг, түүнд ямар нэг байдлаар тусалдаг хүмүүс нууцаар маяа-д итгэгсэд, хэдийгээр тэд миний шавь ч гэлээ, миний Бурханы шавь нар, надаас авшиг хүртсэн ч тийм. Энэ нь ойлгомжтой байсан шүү, учир нь зарим хүмүүс зөвхөн манай бүлгийг тагнах гэж орж ирдэг. Тийм хэд хэдэн хүнийг би олж мэдсэн. Зарим өөр ямар ч юм шалтгаанаар орж ирдэг, Бурханыг таньж мэдэх ч юм уу ямар нэг эрхэм ариун зорилгоор бус. Үнэхээр олон зүйлс.... Бүгдийг нь дурдахын аргагүй муухай. За, энэ бол нэг зүйл.

Лам, гэлэнмаа, хүүхдүүд болон халдаж болох хэн нэгнийг хүчирхийлж байхдаа өөрийгөө Рума, Гэгээн Жон зэрэг янз бүрийн олон нэрээр дууддаг энэ төрлийн бузар муу Трань Там шиг чөтгөр гэсэн үг! Бурхан минь, тэр яаж зүрхэлнэ вэ! Мөн бусад олон лам, гэлэнмаа, санваартан, огоорсон гэгдэгч хүмүүс ижил зүйл хийж, тэр аяараа буруу зүйлийг номлож байна. Мөн тэд өөрсдөө иймэрхүү хар энерги ялгаруулж байна. Энэ нь бүх хар энергитэй хүмүүсийг татах болно. Тэднийг өөртөө татах тусам энэ ертөнцийн сөрөг энерги улам хүчтэй болж, хүмүүсийг харалган болгож, засгийн газар, чухал удирдагчид буруу шийдвэр гаргах, дэлхий дахинд асуудал үүсгэхэд улам бүр хар бараанаар нөлөөлж байна.

Хүмүүс Бурханыг санахгүй, Бурханд залбирахгүй, Бурханыг магтахгүй, Бурханд аврал одуулахгүй байх тусам дэлхийн энерги улам дордоно. Гай гамшиг улам бүр нүүрлэж, энэ гарагийн хүмүүс улам их зовлонг үүрэх болно. Үүнд л би санаа зовж байна. Учир нь сөрөг энергийн нөлөөг тайлбарлах боломжгүй юм. Гэхдээ харж болно. Зарим лам, номлогч гэгдэгч жинхэнэ, жинхэнэ, үнэхээр маяагийн хамсаатнууд очих юм бол тухайн улсад нь улам их гамшиг нүүрлэж байдаг. Тэгээд ч хаа сайгүй маш олон хуурамч номлогч, хуурамч гэлэнмаа, хуурамч лам, хуурамч их багш, бүр хуурамч пап бий.

Хаа сайгүй хуурамч ариун хүнийг харж болно. Тэд эрхэм ариун, ариун Их Багшийг, дэвшсэн Нэгнийг дагадаг гэдэг. Орчин үед үнэхээр олон их багш нар байдаг болж, тэд бүгд хуурамч. Ядаж л ихэнх нь хуурамч. Хэрэв та нар Билгийн Мэлмийгээрээ харвал ихэнх нь Гуравдугаар Төвшнөөс доор, Гурван Ертөнц дотор, сүйрдэг Гурван Ертөнц дотор байгааг үзэх болно. Урхи занга, бохирдуулагч, сүйрдэг гурван ертөнцөөс тэд өөрсдийгөө гэтэлгэж чадахгүй байж яаж аль нэг дагагчаа гэтэлгэх вэ? Хэдийгээр эдгээр төвшин нь диваажин ч гэлээ гэтэлгэгдсэн төвшний Диваажин биш, тиймээс тэд өөрсдөө энэ бүх урхи занга, доод ертөнцөөс гэтлэгдээгүй байж яаж дагагч нараа гэтэлгэх вэ? Энэ бол маш энгийн.

Тэд өөрсдөө зүрх сэтгэлдээ нэр алдар, ашиг хонжооны боол, бүр гадна талд нь хүртэл амьдралын хэв маяг, үйлдэж буй зүйлс, мөнгө байгаа газарт хамраа дүрж буйгаар илэрч байдаг. Улмаар тэдний ихэнх нь багш, их багш, номлогч, лам гэж дуудуулах гавьяагүйг харж болно. Эдгээр нь ариун нэрс, ариун байр суурь, ариун нэр цол. Эдгээрийг зөвхөн гавьяатай нэгэнд өгөх учиртай нэр цол, гэтэл тэдний ихэнх нь тийм биш. Тун харамсалтай. Ийм хуурамч лам нар олон бий, эдгээр хуурамч лам нарыг хэрхэн танихыг Будда бидэнд хэлж байсан - тэд маш олон бий.

Тэд бүр эрх чөлөөтэй, зоригтой, гэгээлэг Америкт ч байдаг. Сатаныг шүтэх нь хууль ёсны, зөвшөөрөгдсөн тул ингэснээр тэд нялх хүүхдүүдийг алж, онгон зандан өсвөр насны охид, хөвгүүдээр тахил өргөх боломжтой бөгөөд тэд бүгд үүнийг хийхийг зөвшөөрдөг. Тэдний сүмүүдийг зөвшөөрдөг ч амьд хүмүүсээр тахил өргөх эдгээр явдлууд нь мэдээж нууцлагдмал байдаг. Гэхдээ л төр засаг нь үүнийг мэдэж байх л ёстой. Гэтэл ийм юмыг байлгаж л байдаг.

Америкт энэ чиг хандлага оргилдоо хүрч байсан тэр үед тэд бие биеийнхээ эсрэг тэмцэж байсныг санаж байна. Нэг нь үр хөндөлтийн төлөө, нөгөө нь амь аврахын төлөө байв. Тэр үед сатаны сүмүүдийн нэг нь нялхсаар ил тод тахил өргөх боломжгүй болсон тул амь насны төлөө байдаг, үр хөндөлтийг эсэргүүцдэг гэж нутгийнхаа засгийн газрыг шүүхэд өгсөн гэж би мэдээнээс уншсан. Ээ Бурхан минь там шиг сонсогдохгүй байна гэж үү? Надад тэгж сонсогдож байна. Зүгээр л сатанд мөргөхийн тулд нэгэн амиар тахил өргөдөг. Тэгэхээр зарим хүн ийм сургаалыг баримталдаг гэж төсөөлөөд үз дээ.

Бид чөтгөрт биш, Бурханд мөргөх ёстой хэдий ч тэд сүм хийдтэй төдийгүй нялхсаар ил тод тахил өргөх боломж өгсөнгүй, үр хөндөлтийг хууль ёсны болгосонгүй гэж Америкийн засгийн газрыг шүүхэд өгч зүрхэлсэн байдаг. Ээ Бурхан минь, би тэр мэдээг уншаад унах шахсан. Ээ, би тэсэхгүй нь.

Media Report from KREM 2 News — Oct 4, 2022: Массачусетс мужийн Салем хот дахь сатаны сүм Айдахогийн үр хөндөлтийн одоогийн хоригийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Сатаны сүм тус муж гишүүдийнх нь шашны эрх чөлөөг зөрчиж байна гэж мэдэгдлээ. Сүмээс тус хуулийг сатаны үр хөндөлтийн зан үйл гэж нэрлэдэг зүйлд оролцох эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа ажээ.

Media Report from KHOU 11 News — Sept 7, 2021, Adam Bennett: Энэ байгууллага Техас мужийг оролцуулаад үр хөндөлтийн хязгаарлалтын эсрэг тэмцэж буй анхны тохиолдол биш юм. Жирэмсний эхний 24 долоо хоногт үр хөндөлт хийлгэх хүсэлтэй гишүүдэд энэ хуультай тэмцэхэд туслахад бэлэн гэдгээ ажилтнууд нь мэдэгдлээ. Тус бүлэг засгийн газар шашин шүтлэгт халдахыг хориглосон Техасын шашны эрх чөлөөг сэргээх тухай хуулийн дагуу гишүүд нь ЭсБи8-аас чөлөөлөгддөг гэж тус бүлэг мэдэгдэв. Бүлгийн хуульчид мөн өнгөрсөн долоо хоногт Хүнс, Эмийн албанд гишүүддээ “ариун ёслолын орчинд” хэрэглэдэг үр хөндөлтийн эмийг авахыг шаардсан захидал илгээжээ.

Ээ, Бурхан минь. Ийнхүү сатаныг шүтэж, нялхсаар тахил өргөх гэх мэт харгис хэрцгий, бузар муу үйлийг хийдэг ийм төрлийн сүмүүд нь мөн маш сөрөг, харанхуй энергийг бий болгон, хар энергийг нутаг дэвсгэртээ улам хүчирхэгжүүлж, ойр орчмынхоо хүмүүст түгээх болно. Мөн үр хөндөлт хийлгэх явдал илүү дэлгэрч байна. Ийм энерги, хувь хүний хийгээд нийгмийн ийм хандлага олон олон эмзэг ядуу болон гэнэн эмэгтэйчүүдэд нөлөөлж, үр хөндөлтийн тоо улам бүр нэмэгддэг. Бид нялхсаа ингэж хөнөөсөөр байх уу? Гэтэл ийм сүмүүдийг зөвшөөрдөг. Тэгсэн атлаа, жишээ нь намайг зөвхөн сайн зүйл ярьж, хүмүүст бие, сэтгэл, оюун санааны хувьд туслахыг л хичээж байхад надад саад болж байдаг. Би зөвхөн одоо ч биш, үйлс зорилгоо эхлүүлсэн цагаасаа ямагт хамгаалсан байдалтай амьдрах ёстой болсон. Дэлхийд итгэж чадахгүй байх нь дандаа таатай байдаггүй.

Жил бүр олон мянган хүүхэд ор сураггүй алга болдог. Тэднийг олохыг хэн ч хүсдэггүй. Тэд зүгээр л хайсан дүр эсгэж, хэрэг явдал аяндаа хуучраад намжчихдаг. Зөвхөн Америкт төдийгүй хаа сайгүй эмэгтэйчүүд, бас эрчүүд ч алга болж байна. Гэхдээ Америкт энэ талаар бусад орнуудаас илүү их нийтэлдэг гэж боддог. Одоо Европт ч үүнийг шалгаж эхэлсэн. Гэхдээ нэг их юм хийгээгүй, хийгдэхгүй байгаа болохоор хэрхэхийг нь хэлж мэдэхгүй байна.

Media Report from PBS NewsHour — Mar 29, 2023, Geoff Bennett: Өнгөрсөн онд улсын хэмжээнд 270 мянга гаруй эмэгтэйчүүд, охид ор сураггүй алга болжээ.

Media Report from WGRZ-TV — Feb 9, 2023, Scott Levin: Нью-Йоркын баруун хэсэгт хүүхдүүд алга болсон тухай мэдээлэл бараг өдөр бүр ирдэг.

Claudine Ewing: Алга болсон нь: охид, хөвгүүд, хар, цагаан арьстан. Эдгээр нь муж даяар алга болсон залуусын царай юм. Гэрт ойртсон ч тэр одоог хүртэл сураггүй байна. Тэрээр сураггүй алга болсон бөгөөд дараа нь нас барсан байдалтай олджээ. Таны бодож буйгаас ч илүү олон удаа айл өрхийн хүүхдүүд алга болоод байна.

Claudine Ewing: Хууль сахиулах байгууллага юу хийж чадах вэ, төр засаг юу хийж чадах вэ?

Mother: Үүнийг илүү нухацтай авч үзээрэй. Сонсоод, анхаарлаа хандуулна уу. Эдгээр хүүхдүүд алга болжээ. Энэ бол зүгээр л оргосон нөхцөл байдал биш юм.

Excerpt from “Hackers Find Missing People For Fun” by Freethink — Jun 14, 2019: Юу болсон гэж та бодож байна вэ?

Natalie: Аав минь 1988 оны Аавуудын баяраар сураггүй алга болсон.

Narrator: Жил бүр хэдэн зуун мянган хүн ор сураггүй алга болдог. Наталийн аав хүмүүст таалагддаг.

Natalie: Бидний хийж чадах цорын ганц зүйл бол түүнийг алга болсон гэж мэдээлэх явдал гэж цагдаа хэлсэн. Би маш их бухимдсан.

Robert Sell: Би эрэн хайх, аврах ажилд оролцож байгаа болохоор ихэнх хүмүүсийн олж хардаггүй зүйлсийг олж хардаг гэж боддог. Би сураггүй алга болсон бүх хүнийг харах боломжтой. Би үүнд анхаарлаа хандуулж байхдаа бидний хэзээ ч хайдаггүй олон хүн ор сураггүй алга болж байгааг анзаарсан. Хэрэв би биш бол тэр хүмүүсийг хэн хайх юм бэ гэж би үргэлж боддог байсан. Заримдаа хэн ч хайдаггүй.

Эдгээр сүмүүдэд сатаныг, чөтгөрийг шүтдэг. Хэрэв зөвшөөрвөл тэр бүлэгт, тэр хүрээлэлд илүү олон хүн орж, улмаар илүү их хар энерги улам батжиж, улам бүр бэхжин, тэгснээр манай дэлхий бүр их асуудалд орох болно.

Бурхан минь, бүх засгийн газар, тэр байтугай НҮБ хүртэл амьтан-хүмүүсийн махыг бага идэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Яагаад бага гэж? Ийм юмыг бүр мартъя л даа. Дахиж хүн болон амьтан-хүмүүсийг хөнөөхөө л больчих. Тэгвэл дахин дэлхий маань Энхжиний орон болно. Ийм л энгийн. Намайг дагах ч хэрэггүй. Зүгээр л веган байвал амар амгалан ирнэ. Амар амгалан байвал бид цэцэглэн хөгжих боломжтой. Бид Энхжиний үеийнх шиг бүх айл өрх, бүх хүүхдэд дахин аз жаргалыг авчрах болно. Хэрэв бид амь хороохгүй бол цус асгарахгүй, тэрхүү цусны үйлийн үр бидэн дээр, гэм зэмгүй хүүхдүүд дээр хүртэл асгарч шингэхгүй. Тэд энэ хамтын үйлийн үрийг амсаж, зовох ёстой болдог.

Эцэг эх нь буянтай амьдрахгүй бол үр хүүхэд нь эцэг эхээсээ ижил зүйл суралцана. Мөн сургуулийн багш нар, эцэг эхчүүд хүүхдийн амьдралд, ирээдүйд нь хамгийн их нөлөө үзүүлдэг. Хэрэв тэд сайн үлгэр дуурайл үзүүлэхгүй бол хүүхдүүд сайн зүйл сурахын тулд хаана хандах юм бэ? Иргэд нь сайн биш бол төр засаг ч бас удирдаж чадахгүй. Төр засаг нь иргэдээсээ ч айна. Тэгээд л иргэд рүүгээ хандсан илүү харгис бодлого явуулна. Мөн шударга бус, хууль бус байдал орон даяар газар авна. Энэ нь дэргэдэх улс орнууддаа, хөршүүдийнхээ газар нутагт, дэлхий даяар халдварлах болно. Тиймдээ ч манай дэлхий ийм болчихсон. Та нар үүнийг бэлхнээ харж болно.

Photo Caption: Хайр Энэрэлт Тэврэлтэд Аль Болох Олуулаа Цугларна

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (4/9)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
30:58
Онцлох мэдээ
2025-03-11
76 Үзсэн
Дэлхий дахины соёлын ул мөр
2025-03-11
57 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2025-03-11
57 Үзсэн
Онцлох мэдээ
2025-03-10
465 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд