Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрт дээр үеийн нэгэн хэллэг байдаг. Хүн эхлээд өөрийгөө ариусгаж, бүх зарчмыг өөрөө хэрэгжүүлдэг байж, дараа нь тэр гэр бүлээ зөв харж хандаж чадна. Тэгээд хүсвэл тэр засгийн газрын тогтолцоонд орж улс орноо удирдах боломжтой. Тэгээд бүр дэлхийг ч тайван болгож чадна. Хэрэв улс орон бүрд цэвэр ариун, шулуун шударга, өөрсдийг нь цалинжуулдаг ард түмнийхээ төлөө үнэхээр ажилладаг засгийн газар байсан бол... - хүмүүс татвараар дамжуулан засгийн газартаа төлж байдаг. Хэрэв бүх улсын засгийн газар цэвэр ариун байвал, мэдээж улс орон бүр дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулах болно.Тэгэхээр зөвхөн цэвэр ариун байх тухай ярьж, ядарсан иргэдээ дээрэлхлээ гээд улс орныг тань, эсвэл холбоог тань ч юм уу бүлгийг тань дээрдүүлэхгүй, учир нь та өөрөө сайн биш, гэрэлт үлгэр жишээ биш байна шүү дээ. Хэрэв хуулиа засгийн газар нь өөрөө хэрэгжүүлэхгүй бол ард түмнийг засгийн газрын эсрэг босоход хүргэдэг. Би зүгээр л жишээ хэллээ. Олон улс оронд амьтан(-хүмүүсийг) хамгаалах хуультай. Тэд “амьтан(-хүмүүсийг) дээрэлхэж болохгүй, ямар ч төрлийн амьтан(-хүмүүсийг) хохироож болохгүй, тухгүй болгож болохгүй” энэ тэр гэдэг. Гэтэл нядалгааны газруудад аллага үйлдэж, амьтан-(хүмүүсийг) хүчирхийлж хядахыг зөвшөөрсөөр. Мөн торонд байх хугацаанд нь тэднийг өдөр бүр дээрэлхдэг. Яах гэж ийм хууль гаргана вэ? Хэн ч хэрэгжүүлдэггүй. Зүгээр л мөнгө үрэн таран хийж, хэдэн шүүгчийг сандал дээр суулган сүрлэг сайхан харагдуулах төдий. Тэгээд... Бурхан минь, би энэ тухай бодмооргүй байна.Үнэхээр сэтгэл тавгүй болгох юм. Үнэхээр сэтгэл тавгүй, сэтгэлээр унахад хүргэх юм. Мэдээж би ингэж ярьснаараа аюулгүй байдлаа эрсдэлд оруулж байгаа. Гэвч үүнийг ярихгүй байхын аргагүй. Учир нь засгийн газрууд зөвхөн хүмүүсийг дээрэлхэж, буруутгадаг ч өөрсдөө хүмүүс хэрхэн амьдардгийг, хүмүүс хэрхэн хүндрэл бэрхшээлийг туулдгийг хардаггүй. Заримдаа тэдэнд ажил ч олддоггүй учраас тэд хулгай дээрэм энэ тэр хийдэг.Тэгээд хүмүүс хэт сэтгэл гутралд орвол засгийн газарт улс орондоо эсвэл амьдарч буй амьдралдаа ямар ч сонирхолгүй болж, улмаар төөрөлдөж хар тамхи, архи энэ тэр хэрэглэж, өөрсдийгөө өвчлүүлдэг. Ингээд татвар төлөгчдийн мөнгө тэднийг анагаахын тулд эмнэлэгт зарцуулагдана, гэвч тухайн хүн эдгэх баталгаа байхгүй.Дээрээс нь энэ нь зөвхөн засгийн газрын асуудал биш, шашны асуудал, яагаад гэвэл шашин зөвхөн онол л ярьдаг. Гэвч дагагч нар нь онолыг дадуулдаггүй. Яг л анагаахын ном уншаад байвч, өөрөө хэзээ ч хэрэгжүүлэхгүй байгаатай адил. Тэгвэл хэзээ ч эмч болж чадахгүй. Дадлага туршлагаар мэргэшдэг. Бид тэгж ярьдаг шүү дээ. Гэхдээ бид тэгдэггүй. Их зүйл сурдаггүй. Амьдрал үнэхээр хэцүү.Бүх зүйл маш хэцүү болгодог. Маш өндөр татвар төлнө, их ажиллах ёстой болно, тэгээд их бага мөнгө олж, идэхэд л арай ядан хүрдэг. Дэлхийн хүн амын 99% ийм нөхцөл байдалд байдаг. Эсвэл тал нь нөгөө талаасаа арай л илүү дээр байдаг байх. Гэвч доогуур тал ч их олон хүн. Хүмүүс ядуу зүдүү амьдардаг, дараагийн хоолоо хэрхэн авахаа ч мэдэхгүй, нэг төлбөрөөс нөгөөгийн хооронд амьдардаг. Энэ дэлхийд амь зуух нь үнэхээрийн хүнд хэцүү санагддаг.Тэгээд олон засгийн газарт ард түмэн хэрхэн амьдарч байгаа нь хамаагүй. Татвар төлөхгүй бол зүгээр л шийтгэдэг, эсвэл эд хөрөнгийг нь авах гэж ямар нэгэн аргаар оролддог. Гэр бүл, тэр дундаа хүүхдүүд гудамжинд гарч, хүйтэнд, майханд, юу олдсондоо амьдрахад хүрдэг. Үүнийг тоодог засгийн газар нэг их олон биш. Үүний оронд тэд бусад орны иргэдийг хөнөөхөд мөнгө зарцуулна. Тэгтэл бусад олон улс орон хохирогч улсыг дэмжихийн тулд татварын мөнгөө цутгах ёстой гэх мэтчилэн үүнд төгсгөл үгүй. Үнэндээ энэ хүн төрөлхтөн ямар галзуу болохыг хэлээд баршгүй.Бурхан биднийг шинэ нээлтүүдээр маш их адисалж, өдөр өдрөөр улам бүр ая тухтай болж, амьдрал улам сайжирч байна. Гэтэл үгүй, зарим засгийн газар ийм зүйлийг тоохгүй, хэдийнээ эдэлж дассан. Тэд тансаг байдалд амьдардаг тул тэдэнд хамаагүй. Хүмүүсийн цус, нулимсаараа олсон татварын бүх мөнгийг тэд хөлс, нулимсаараа амьд явах гэж хичээж буй бусад ядуу хүмүүсийг хороох дайн руу цутгаж байдаг. Галзуу, муу ёрын гэхгүй юм бол үүнийг өөр юу гэх юм бэ?Зөвхөн энэ ч биш. Бас санваартан, лам болчхоод дэмий юм ярихаас өөр хийх зүйлгүй хүмүүс байдаг. Зүгээр нэг гэмгүй дэмий хоосон юм ярих биш, хүмүүсийг төөрөлдүүлнэ. Зүгээр л асар их мөнгө олж, тансаг амьдрахын тулд хүмүүсийг хууран мэхэлж, сая сая долларын үнэтэй байшинд амьдарч, хувийн онгоц гэх зэрэг хүссэн бүх зүйлээ Библи, эсвэл судар зарах замаар олж авдаг. Ингээд зогсдог бол ч яах вэ. Гэтэл бүр судар номыг буруу тайлбарлаж, хүмүүсийг төөрөгдүүлдэг. Тэр ч бүү хэл Их Эзэн Есүс зэрэг жинхэнэ Их Багш нараа гүтгэж, Бурхан хийгээд бүхнийг элэглэн, Буддагийн, Авид Бурханы Ариун Орны талаар Будда худал хэлж байсан гэж, эсвэл тамын тухай худал хэлсэн зэргээр тохуурхаж байна. Тийм ээ. Ийм лам, номлогч нар хаанаас ирсэн юм бол доо? Тэд ямар сургуульд суралцаа вэ? Юу ч сураагүй. Тэд тамаас ирсэн байхаас зайлахгүй. Мэдээж шүү, тэд маяагийн төлөө ажиллаж байгааг харж болно.Хэдэн өдрийн өмнө, би хэсэг ажил хийчхээд завсарлага аван тэнд сууж байв. Би маш их ажилладаг. Энэ бяцхан биедээ даамгүй их ажилладаг ч, би тоодоггүй. Би зүгээр л суугаад “Ямар хөөрхий вэ” гэж бодож байв. Пап лам, хүүхдүүдийг хүчирхийлдэг номлогч нар, мөн Тран Там эсвэл Румажи шиг бүр хүүхэд хүчирхийлдэг лам нар, Будда гэж байдаггүй, эсвэл Шагжамуни Будда Ариун орон болон Кситигарба Бодисадвагийн талаар худлаа хэлсэн хэмээн хүмүүст итгүүлдэг лам нар, маяагийн ажилчдад хууртсан хүмүүст би үнэхээр их санаа зовдог. Би маш их санаа зовдог. Үнэхээр өрөвдөх юм. Тиймээс би Бурханаас, “Гуйя, бидний хийж чадах зүйл бий юу? Үгүй бол олон хүн унах болно” гэхэдБурхан надад, “Хүмүүст санаа зовох хэрэггүй.” гэсэн. Би, “За. Хэт олон байна, би санаа зовох боломжгүй. Гэвч Рума шиг хүмүүс миний нэрийг ашиглан хүмүүсийг хуурдаг. Тэр тамаас ирсэн бөгөөд там руу хүмүүсийг хөтөлнө. Би үнэхээр их харамсах юм, тэд бүгд энэ төрөлдөө маяад, чөтгөрүүдэд хууртах болно.” гэв. Тэгтэл Бурхан, “Тэдэнд санаа зоволтгүй.” гэв. Би их гайхсан. “Гэхдээ яагаад хэрэггүй гэж?” гэхэд Тэр Тран Там буюу Рума шиг хуурамч багш нарыг дагадаг хүмүүс угаасаа маяагаас ирсэн гэсэн. Хөөх. Би их гайхсан шүү. Би: “За, магадгүй ижил өдтэй шувууд нэг дор цуглардаг байх” гэсэн. Гэвч миний зарим Бурханы шавь гэгдэгчид яах вэ, ядаж л зарим нь түүнийг дагаж, түүнд итгэсээр байгаа?” гэхэд Тэр, “Өө, нууцаар тэд маяад итгэгсэд. Тэд тэртээ тэргүй маяаг дагадаг.” гэв.Өө, энийг анх удаа Бурхан надад мэдүүлсэн. Би өмнө нь хэзээ ч тэгж бодож байгаагүй. Би үргэлж л хүмүүсийг өрөвдөж, тэдний хэнд итгэж байгаад санаа зовж, тэдний сүнсийг гэмтээнэ гэж, буруу замаар замнаж тамд унана гэж сэтгэл түгшиж байлаа. Тэр өдөр Бурхан надад үнэнийг тэгж харуулсан. Тиймээс одоо би санаа зовохоо больсон. Үүний төлөө Бурханд талархъя. Хэрэв та нараас санаа зовж буй хүн байвал шаардлагагүй. Хамаагүй. Гэхдээ л сэтгэл тайван бус байх юм. Заримдаа би санамсаргүй Румагийн сурталчилгааг YouTube-ээр ч юм уу харчихдаг. Надад зүгээр л... санагддаг. Дотор муухайрч... Бурхан минь, энэ тухай ярихгүй байсан дээр. Үнэхээр дотор муухайрдаг.Тийм заваан хог новш. Хүмүүсээр тэжээлгэж, өөрийгөө чухал нэгэн болгож харагдуулдаг. Бурхан минь. Энэ тухай ярихгүй байсан дээр. Гэвч түүнд итгэдэг хүмүүс, эсвэл түүний төлөө ажилладаг хүмүүс, эсвэл түүнтэй хамт ажилладаг, түүнд ямар нэг байдлаар тусалдаг хүмүүс нууцаар маяа-д итгэгсэд, хэдийгээр тэд миний шавь ч гэлээ, миний Бурханы шавь нар, надаас авшиг хүртсэн ч тийм. Энэ нь ойлгомжтой байсан шүү, учир нь зарим хүмүүс зөвхөн манай бүлгийг тагнах гэж орж ирдэг. Тийм хэд хэдэн хүнийг би олж мэдсэн. Зарим өөр ямар ч юм шалтгаанаар орж ирдэг, Бурханыг таньж мэдэх ч юм уу ямар нэг эрхэм ариун зорилгоор бус. Үнэхээр олон зүйлс.... Бүгдийг нь дурдахын аргагүй муухай.Photo Caption: Танил зам бол Гэртээ харих зам юм