Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хайртай та нар минь бүгдээрээ сайн уу? Бүх асуудал нь хурдан шийдэгдэх болтугай. Бурханы Ивээлээр амьдрал тань үргэлж урьд урьдынхаасаа улам сайхан болох болтугай. Амен.Өнөөдөр би Бурханы тухай ярихыг хүсэж байна. Мэдээж бид Бурханы тухай үргэлж ярьсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр энэ арай өөр. Та бүхэн телевиз, радио, вэбсайт, интернэтээр хаа сайгүй сонсох боломжтой тул хүмүүс Бурханы тухай маш их ярьж байгааг сонсоход маш сайхан байдаг. Бид хаана ч, ямар ч нөхцөлд байсан “Бурхан” гэдэг үгийг сонсоход тун сайхан санагддаг.Тэгвэл яагаад би Бурханы тухай бас л ярихыг хүсээ вэ гэж үү? За, аяндаа мэднэ дээ. Би үнэндээ ярья гэж төлөвлөөгүй. Аяндаа л ярих ёстой болдог. Урам зориг Диваажингаас, Бурханаас ирдэг юм л даа. Би харин зүгээр л хийх хэрэгтэй байдаг.Хүн бүр Бурханы тухай ярьдаг ч Бурханыг онож ухаарах олон түвшин байдгийг бид мэдэх учиртай. Хамгийн түгээмэл байдал бол хүмүүс Бурханд залбирч, номлогч, хувраг, гэлэнмаа нараас, Библи судлаач буюу Бурханы аливаа сургаал номлолыг судлаач эрдэмтэд, эсвэл Бурханы номлол бичдэг хүмүүсээс Бурханы тухай сонссон байдаг. Гэхдээ Бурханы тухай сонсох нэг өөр. Бурханы тухай ярих нэг өөр. Бурханд залбирах нэг өөр. Бурханыг магтах бас өөр. Бурханы тухай өөр өөр ойлголт, Бурханы тухай өөр өөр ухаарал юм. Тэдгээр нь бүгд ялгаатай бөгөөд тус бүрдээ Бурханы талаарх бүр олон янзын үзэл бодол, ойлголт, мэдлэгт хүрэх болно.Харин Бурханы тухай ярих, сонсох, хүмүүсийн Бурханы тухай номлохыг сонсох, мөн Бурханд залбирч, Бурханыг магтах нь огт оргүйгээс дээр л дээ. Гэхдээ хэрэв Бурханы тухай сонсоод Бурханыг магтахыг хүсэж байвал Бурханд үнэхээр итгэж, Бурханд төвлөрөх нь хамгийн сайн арга юм. Та бүхэн магадгүй Бурхан ямар харагддагийг мэдэхгүй байх. Ойлгомжгүйхэн дүр зураг л байж магадгүй. Гэхдээ ядаж л Бурхан байдаг, Бурхан бол бүхнийг хамарсан, хаа сайгүй оршдог, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, бүхнийг болгоогч бид бүхнийг алагчлалгүй хайрлагч гэдэгт итгэхийг хичээгээрэй. Үүнд итгэхийг хичээ.Дараа нь энэ таны амьсгал лугаа зуршил болох хэрэгтэй. Дараа нь та энэ ертөнцийг орхин явахдаа зөвхөн Бурханыг санаж, Бурханд залбирч, Бурханыг магтаарай. Тэгвэл энэ багажгүй, ийм зуршилгүйгээр явах нөхцөл байдал танд, сүнсэнд тань хамаагүй илүү таатай байх болно. Хичээгээд, Их Эзэн Есүст залбир, Буддад залбир, хамгийн их итгэдэг Гэгээнтнээ сонгоорой. Шүтдэг шашны тань Их Багш, тухайлбал Авид Бурхан, Арьяабал Бодисадва, Шагжамүни Будда, Есүс Христ болон өөрийнхөө шашны сургаал, итгэл бишрэлээс мэддэг бусад Их Багш нар хамгийн шилдэг нь юм.Үүн дээрээ л төвлөрөн, Бурхан таныг Тэднээр дамжуулан, Их Багш нараар дамжуулан ивээдэг гэдгийг санаарай. Тэгэх аваас явах үедээ та үхлээс айхгүй, бие махбод, оюун санааны ямар ч төөрөгдөлд орж, зовохгүй. Таны итгэдэг Их Багш нар, эсвэл аль нэг Их Багш таныг аварч, сүнсийг тань авран, хамгаалж, Диваажинд хүргэн, үүрд амар цэнгэлтэй, аюулгүй, аз жаргалтай байх гайхалтай, аз жаргалтай газар руу хөтлөх болно. Энэ нь мэдээжийн хэрэг энэ Их Багшид хэр итгэж, хэр чин сэтгэлээсээ байж, итгэл, үнэмшилдээ хэр их цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулахаас хамаарна.Харин Бурханы тухай ярихад Бурханыг ойлгож байгаа мэт Бурханы тухай номлох нь нэг хэрэг. Бурханыг мэдэх гэдэг өөр хэрэг. Бурханы тухай номлодог хүн бүр Бурханыг мэддэггүй. Тэд зүгээр л мэддэг дүр эсгэдэг, эсвэл ердөө л Библи дэх үгсийг давтаж, дараа нь энэ айлдварын хуудас буюу Библийн энэ бүлэг, судрын хэсэг гэх мэтээр тайлбарлаж, арай илүү ихийг ярих санаа авч өөрсдийгөө хөглөдөг. Гэхдээ Бурханыг мэднэ гэдэг бол үүнийг оносон бол та энэ дэлхийн бүх азтай хүмүүсийн хамгийн агуу азтан байхаас өөр аргагүй. Тийм ч учраас бүх дэлхий, номлогчид, лам хувраг, гэлэнмаа нар, имамууд, өөр хэн ч байсан бүгд Бурханы тухай ярьдаг. Магадгүй тэд, зарим нь, эсвэл ихэнх нь Бурханд итгэдэг ч Бурханыг үнэндээ мэддэггүй. Учир нь би тийм гэдгийг нь мэднэ.Би олон шашны сургаал, Буддагийн судар, Христийн Библи, тэр ч байтугай Ислам, Жайнизм гэх мэт олон, олон судар, олон Библи, олон ариун сургаалыг судалж, үгсийн цаад утгыг олохын тулд судалж үзэж байлаа. Бидний төлөө энэ бүхнийг үлдээсэн Будда нар, Их Багш нар, номлогчид, лам нар, гэлэнмаа нар, оюун санааны хувьд өндөр хөгжсөн сүнснүүдийн сургаалаар дамжуулан Үнэнийг олохыг та чин сэтгэлээсээ, аль чадахаараа хичээж байж болно. Чин сэтгэл байвал хэдий нэн ховор тохиолддог ч ертөнцөд байж болох хамгийн өндөр түвшнийг оносон Их Багш нар, туулан гэтэлсэн Их Багш нартай уулзаж болох юм.Гэхдээ ховор, тун ховор. Зөвхөн чин сэтгэлтэй, сүжигтэй байснаар олж авдаггүй. Тийм ч учраас би Арьяабалын бясалгал хэмээх энэ шууд замыг онцолсон юм. Та авшиг хүртэх тэр мөчид, дараахан нь удалгүй шууд, үгүй бол аажмаар Бурхантай нүүр тулан уулздаг. Ямар ч атугай авшиг хүртэх үед, Бурханы Ивээлээр, Их Багшийн золиослол, билиг ухаанаар дамжуулан ямар нэг зүйлийг танин мэдэж, Диваажингуудыг зэрвэс харах болно. Та Бурханыг, Бурханы хувилгаан дүрийг харах болно, эсвэл та Бурхантай юм уу байж болох өндөр, хамгийн өндөр түвшинд хүрсэн Их Багш нартай ярилцах боломжтой болох юм. Жишээлбэл: Есүс Христ, Шагжамүни Будда, Авид Бурхан гэх мэт.Өнгөрсөн үеийн бүх Гэгээнтэнд бид хүндэтгэл үзүүлж, шүтэн мөргөж, тэдний сургаалыг дагах нь зүйтэй. Гэхдээ бид Бурханы Ивээлийг үргэлж санаж байх ёстой. Харин Их Багш наргүйгээр Бурханыг харж, сонсож чадахгүй ч биднийг энэхүү бүдүүлэг физик түвшинд болон Ариун Гэрэл, Ариун Үнэн, Бурханы Оршихуй, Бурханы Дуу хоолой, Бурханы Сургаалыг бидэнтэй холбогч Их Багш нарын Хүчгүйгээр Бурханыг сонсож чадахгүй. Энэ бүхэн Их Багшаар дамжих ёстой. Тиймээс Их Эзэн Есүс “Үнэхээр надгүйгээр Бурхан руу очих боломжгүй.” гэж хэлсэн. Энэ биет ертөнц үнэхээр аймшигтай учраас л тэр шүү дээ. Бүгдийг маань оюун санааны хувьд сохор, дүлий, дүйнгэ болгосон тул Их Багш наргүйгээр бид Бурханыг танин мэдэх тухай хэзээ ч бодож чаддаггүй.Гэхдээ Их Багшийн хүчээр, авшиг хүртээх тэр даруйд Их Багш тэр хүчээ ашиглан, таны мэлмийг, жинхэнэ Мэлмийг нээж, жинхэнэ Чихийг тань онгойлгон, жинхэнэ Билиг ухааныг нээдэг. Тэгэхэд та агшин зуур Бурханы Ивээлийг мэдэрч, Диваажинг, Бурханыг харах болно. Тэгээд та үнэхээр “Би Бурханыг мэднэ. Би Бурханыг бага зэрэг мэддэг, ядаж л Бурханыг, Диваажинг зэрвэс ч гэсэн харсан.” гэж хэлж болно. Үүнгүйгээр, Бурхан Чанар, Бурханы Гэрэл, Бурханы Ивээл, Бурханы Өршөөл, Бурханы Хайрыг мэдэхгүйгээр та Бурханыг мэддэг гэж тунхаглаж болохгүй.Гэхдээ энэ Бэлэг зөвхөн азтай цөөн хүмүүст л оногдсон. Уг нь бүх хүнд нээлттэй байдаг. Гэвч үйлийн үрийн улмаас, эсвэл буруу ойлголтоос болж, эсвэл энэ ертөнцийн биет төрөлтнүүд, маяа, чөтгөрүүд уруу татсанаас болж энэхүү Бэлгийг дэлхийн болон бусад гараг ертөнцийн бүх хүн тэр бүр хүлээн зөвшөөрч, үнэлж, хүлээн авахгүй. Энэ бүхэн гунигтай. Би үүнд үргэлж харамсдаг. Үргэлж маш их харамсдаг. Зүгээр орхиж хэзээ ч чадахгүй. Үүнд дасаж хэзээ чадашгүй нь.Үзэсгэлэнт, гайхамшигт Гэтлэлийн Бэлэг дотоодод нь байхад үл тоомсорлоно. Хүмүүс зүгээр л тоодоггүй. Тэд хүссэн ч гэсэн энэ ертөнц дэх олон урхи, заль мэх, тэр бүү хэл гэр бүлийнхэн, ураг садан, найз нөхөд, нийгмийн байр суурь нь, эгэл ертөнцийн хэм хэмжээ, өөрсдийгөө Бурханыг мэддэг гэж Бурханы тухай номлон, бусдыг төөрөгдүүлэгч хүмүүс тэдэнд саад тээг болсоор иржээ. Сохор сохортоо замчлах шиг, эрт, орой хэзээ нэгэн цагт хоёул нүхэнд унах нь гарцаагүй.Гэртээ харих замыг маань Бурхан бидэнд суулгаж өгсөн юм. Энэ дотоодод маань бий. Та нарт байгаа, байгаа шүү. Танд Их Багшийн Хүч л хэрэгтэй. Их Багш Бурхантай шууд харьцдаг, Бурхантай нэг байдаг тул үүнийг танд нээж өгөх зөвшөөрөлтэй. Тэгж хэлж болно. Тийм ч учраас Их Эзэн Есүс “Би болон миний Эцэг нэг” гэж хэлсэн. Хэн ингэж хэлж зүрхлэх юм бэ? Зөвхөн Их Эзэн Есүс л чадна. Зөвхөн агуу, хамгийн дээд, оюун санааны гэгээрсэн Их Багш л ингэж хэлж зүрхэлнэ. Тэглээ гээд ч Тэднийг бурхны номлолыг доромжиллоо, бүр худал ярилаа гэж дэлхийн хүмүүс хэлнэ. Тэр байтугай бидний мэдэх янз бүрийн цаг үед, янз бүрийн нөхцөл байдалд, янз бүрийн аргаар, Тэднийг хорлож, гэмтээж, эсвэл бүр хөнөөж ирсэн.Тэгээд жинхэнэ Их Багш нар, Бурханы Элч нар, Бүхнийг Чадагчийн Хүүгийн бие махбод үрэгдэж, хорвоог орхисны дараа хүмүүс гарч ирээд, тэнд нь сайхан сүм хийд, том чуулгануудыг байгуулж, мөнгө авч, өдөржин элдэв зүйл ярьж байдаг. Заримдаа бүр Бурханы тухай ч биш шүү. Заримдаа бүр Бурханы эсрэг байдаг. Миний хэлсэнчлэн одоогийн пап, нэр нь хэн ч билээ, тэр Францис байна. Сүм бол Их Эзэн Есүсээс, Бурханаас, Их Эзэн Есүсээс, Бурханы төлөө өгсөн зүйл. Гэтэл тэр бол Их Эзэн Есүсийн эсрэг зүйл ярьж, Их Эзэн Есүсийг гүтгэж, Бурханыг элдэвлэн шоглодог этгээд. Хүмүүс түүнийг дагасаар, түүнийг тэнд байлгасаар байна. Мөн дэлхийн бүх удирдагч шашин шүтлэгтэй гэдгээ сонгогчдодоо харуулж, тэдний саналыг авах, итгэлийг нь хадгалсаар байх гэж хүндэтгэлтэйгээр очиж, бараалхан бөхөлзөнө.Гэвч пап ч, Сүмийн санваартнууд ч, Сүмийн улс төрийн удирдагчид ч Бурханы талаар юу ч мэддэггүй. Тэд Бурханы Оронд очиж байгаагүй учраас Бурханы дохио тэмдэг болсон зүйлийг хэзээ ч харж байгаагүй. Тэд харж чадахгүй. Хаалга нь хаалттай байгаа. Диваажингийн Үүд Диваажинд хаа нэгтээ байдаггүй. Таны дотоодод байдаг. Харин Их Багш үүнийг танд шууд нээж өгч чаддаг юм.Photo Caption: Дэлхий Жижигхэн, Зөвхөн Газар Хагалаад л Элсэн Цөлийг Хот Суурин Болгоно