Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Энх тайвныг тогтоохын тулд хийх гурван алхам, лекцийн 3-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би өдрийн тэмдэглэл бичдэг шиг л энэ бичлэгийг хийж байна. Учир нь урьд шөнө түрүүн хэлсэнчлэн маш олон Хаантай хурал хийлээ. Мөн Цаглашгүй Дээд Их Багшаас айлтгал хүлээн авсан. Хамгийн Агуу Бүхнээс Агуу Бүхнийг Болгоогч Бурханаас ч бас зарим мэдээ ирсэн юм. Тэгээд би бүгдийг нь бичиж авч чадсангүй. Учир нь гэрэл асаавал, зөвхөн утасны гэрэл асаасан ч би тийм сайн төвлөрч чадахаа больж. Тэгээд бас гэнэт ингэж сэргээд харанхуй шөнө эргэж бясалгахад тийм ч амгалан тайван байдаггүй.

Түрүүн уншсан шиг Хаадын зарим цол хэргэмийг бичиж авахыг хичээсэн ч дараа нь Тэдний бүх цол, нэрийг санахад хэцүү байсан. Мөн хурлын үеэр өрнөсөн бүх яриа, зарим үйл явдлыг бичихэд хангалттай цаг гаргах амаргүй байлаа. Тэдний заримыг нь бас хэлж болохгүй. Тэгээд хэлж болох байлаа ч бүх нэрийг бичиж авахад хэцүү. Маш хурдан гялсхийн өнгөрдөг. Хурал хийхэд хүний нэрийг танилцуулахдаа хүн бүр бичиж авахыг хүлээдэггүй, нэрсийн жагсаалтыг шууд л уншчихдагтай адил юм. Тэгээд ч энэ бүхнийг цээжлэхэд ой санамж хүрэхгүй. Тэгээд би “Өө, би утсандаа яриад бичиж болно шүү дээ.” гэж бодлоо л доо. Одоо би хоолойгоо бичих замаар тэмдэглэлээ хийдэг болсон. Урц дотроо гартаа дуу хураагчаа бариад бичиж байна. Урц хэлбэртэй учраас би ингэж нэрлэж байгаа юм. Гадуур хүмүүс ийм урц шиг майхан их зардаг. Өнөө үед амархан олдоно.

Үүнийг Шуурхай мэдээ болгох, эсвэл яахаа төлөвлөөгүй байлаа. Хурал дээр юу болж, юу яригдсан талаар санахын тулд л ярих зорилготой байв. Гэхдээ үүнийг дараа нь бичсэн. Зарим нь бас дутуу байна. Би нэгэн зэрэг хурал хийж, бичлэг хийж чадахгүй шүү дээ. Иймд дараа нь бичлээ. Богино байвал санахад хялбар л даа. Хэт урт, олон өөр нэр байвал санахад тийм ч амаргүй. Гэхдээ бүгдийг нь санавал дараа нь хэлж өгнө өө.

Энэ ертөнцөд зөвхөн та нар байдаг юм биш гэдгийг мэдэг гэж би зүгээр л заримыг нь уншлаа. Манай ертөнцөд ч, манай ертөнцийн гадна ч өөр өөр ертөнц нуугдаж байдаг. Мөн ертөнц бүр өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл: Өнгөрсөн долоо хоногт бидний ялсан байлдаанч ертөнц. Тэд бол зүгээр л байлдаж байдаг байлдаанч төрөлтнүүд. Эсвэл дөнгөж сая миний уншсан Энх тайван... юу билээ дээ? Энх тайван... хайгаадахъя. Энх тайванч Хүмүүс. Хайрын Хүмүүсийн Ертөнц. Энх тайванч Ертөнц, Найрамдалт ардын Ертөнц, Хайрт оршин суугчдын Ертөнц, Сайхан сэтгэлийн Ертөнц гэх мэт. Эдгээр хүмүүс, тэдний зан чанар нэрд нь агуулагддаг. Хэрэв тэдний нэр цолыг уншвал аль хэдийн юу болохыг та бүхэн мэдэх болно. Тэд бол Найрамдалт ард түмэн. Энэ ертөнцөд зөвхөн найрамдал, нөхөрлөл байдаг.

Жолоо барьдаг ард жолоодох дуртай. Мөн тэд мэргэжлийн жолоодох, уралдах, эсвэл аюулгүй жолоодохыг хүссэн хүмүүст тусалдаг. Тэрхүү жолооч нар хангалттай буянтай бол тэд тусалдаг. Тиймээс тэдэнд хүч байлаа ч хэн бүхнийг дандаа адисалж чаддаггүй. Учир нь зарим хүн тэдний анхаарлыг хүртэх дайтай биш, эсвэл буян, хэрэг зорилгоос хэт хол байдаг, эсвэл жолоо барьдаг ардын дүрмээр бус, болгоомжгүй жолоодож, гудамжинд баримтлах дүрмийг үл тоомсорлон, үхэл, хүндрэл учруулах мэтээр байдаг бол адислахгүй. Жолоо барьдаг ард хүссэн ч ийм хүмүүст тусалж чадахгүй. Бид ч бас адислал хүлээн авахын тулд ямар нэгэн байдлаар хэлснийг нь дагаж мөрдөх ёстой. Учир нь хэрэв ижил давтамж, ижил түвшинд байхгүй бол үүнийг хүртэж чадахгүй. Маш их залбирлаа ч юу ч хүртэж чадахгүй.

Түүнээс гадна хүмүүс бас чин сэтгэлээсээ залбирдаггүй. Түүнчлэн хэрэв та бусдын эсрэг, бусдад хор хөнөөлтэй зүйл хийвэл зүгээр л өөрийгөө огтолж, эсвэл өөрийгөө тойруулан хана босгож байгаа мэт ямар ч адис нэвтрэхгүй болгодог. Тэгж хэлж байгаа болохоос үнэндээ хана биш л дээ. Яг л борооны цуваа өмсчхөөд бороонд гарвал бороо хэчнээн ширүүн байсан ч маш бага нордог шиг. Мэлхий шиг өмсгөл өмссөн шумбагчдыг харсан биз дээ. Тэдний арьсанд ус огт хүрдэггүй. Сансрын нисгэгчид хэрэв гараад тоног төхөөрөмжөө шалгавал, эсвэл сансрын станцаа шалгаж, засварлах болбол маш бариу хувцас өмсөх ёстой болдог. Тэгэхгүй бол тэд гадаах агаар мандалд зүгээр гарвал хэдэн хэсэг болон дэлбэрнэ. Энэ нь өөр даралт. Далайн шумбагчдын хувьд мөн адил. Гүн явах тусам даралт нэмэгддэг. Тиймээс тэд биеэ халхалсан зөв багаж хэрэгсэл өмсөх ёстой. Үгүй бол тэд далайд тэсэхгүй. Ямар учиртайг нь ойлгог гээд ийм бяцхан хэдэн жишээ л хэлсэн юм.

Тэгэхээр энэ материаллаг дэлхийд амьдрахад энэ материаллаг бие махбод бидэнд хэрэгтэй. Гэвч энэ материаллаг дэлхийгээс болоод бас бид тусгаарлагддаг. Бас нэг нэгнээсээ, Бурхан чанараас, Ертөнцийн Хүчнээс тусгаарлагддаг, энэ махан биедээ байлаа ч Ертөнцийн хүчтэй хэрхэн холбогдож, хэрхэн нэвтрэхийг, хэрхэн илүү хүчирхэг байхад суралцахгүй бол тусгаарлагдана. Гэхдээ мэдээж суралцсан байлаа ч хязгаарлагдмал.

Хэрэв Бурханы Хүү Есүс Христ бидний бие махбод хэмээн нэрлэдэг энэ төвөгтэй хэрэгслийг өмсөх шаардлага байгаагүй бол Тэр тийм хязгаарлагдмал байж, тийм эрт, залуугаа үхэх шаардлагагүй байсан. Тэр хамгийн хүчирхэг нь. Гэвч энэ дэлхийн үйлийн үр хүмүүсийн болон бусад төрөлтнүүдийн бүтээсэн энерги, хүмүүсийг Бурханы хүчтэйгээ холбогдох ямар ч боломжгүй болгодог. Эзэн Есүс буун ирээд материаллаг хэмжээсний энэ утгагүй зүйлстэй хутгалдаж, бусад олон Их Багш нартай адил зовох ёстой болсон. Энэ бол тун харамсалтай зүйл.

Тийм учраас энэ дэлхийн төрөлтнүүд ахин дахин төрөл авсаар байдаг. Гэвч махан биеэ орхисны дараа тэдний хийсэн бүхэн, хэлсэн бүхэн бүгд Акашийн номд бүртгэгдсэн байдаг. Хүн бүрд тусад нь нэг ном бий. Шүүгчийн хэлсэн бүхнийг эсэргүүцэх, татгалзах ямар ч боломжгүй, учир нь тэдэнд бүх баримт нь номоор эсвэл бичлэг шиг, яг л та нарын үздэг кино шиг байж байдаг. Маш хурдан гүйгээд гарна, та нар ч хурдан уншиж чадна, яг л би одоо та нартай энгийн хурдаар ярьж байгаа мэт тодорхой ойлгогдох болно. Тиймээс та нарын дунд шөнийн харанхуйд, эсвэл нууцаар, хэн ч мэдэхээргүй муу юмс хийсэн гэж бодож байгаа хүн байвал та эндүүрч байна. Таны хийсэн бүхэн автоматаар бүртгэгдэж байдаг, Ертөнцийн хууль, хүчээр, ялангуяа доогуур хэмжээст тийм байдаг. Бүртгэгч номын санг Акашийн Номын Сан гэдэг бөгөөд тэнд бүртгэгдсэн зүйлсийг Акашийн бүртгэл эсвэл номын сан гэдэг. Номын санд ном бичлэг байдагтай тэнд бас адилхан.

Тиймээс юу л хийнэ, юу л бодно, юу л хэлнэ, хувьдаа, бас сайн байх хэрэгтэй, тэгээд дандаа сайн буянтай зүйлс учраас ямар ч харуусалгүй, ичих зүйлгүй дэлхий дахинд харуулсан ч болохоор. Тэгээд үхэх үедээ та зүгээр л Диваажин руу явна. Их Багшгүй байлаа ч үнэхээрийн буянтай шударга нэгэн байвал Диваажин мэднэ, Бурхан мэдэх ба улмаар та Диваажин руу явна, буянаасаа бас хамаарч доогуур эсвэл дээгүүр Диваажинд очно. Бурханд итгэдэг эсэх, Их Багшийн тусламж байгаа эсэх хамаагүй.

Хэрэв та муу зүйл хийвэл энэ дэлхийн хэн ч мэдэхүй байлаа ч Ертөнц мэдэж байдаг, там мэдэж байдаг, Диваажин мэдэж байдаг. Тийм учраас ямар ч гэрчгүй байлаа ч бусдад аймшигтай зүйл үйлдвэл та шууд л там руу явна. Ямар ч материаллаг гэрч байхгүй ч үл үзэгдэх ертөнцөд хүн бүр мэдэж байдаг. Мөн та мэднэ, тэр л голно. Та хийсэн бүхнээ эсвэл хийж буй бүхнээ мэдэж байдаг. Тиймээс далд ухамсар бүхнийг бүртгэх болно. Тиймээс та там руу эсвэл Диваажин руу явах ёстой гэдгээ мэднэ. Яагаад гэдгээ мэднэ.

Магадгүй материаллаг байдлаар мэдэхгүй ч, мэдмээргүй санагдав ч далд ухамсар тань, таны ухамсар, таны сүнс, бодол тархи тань бүхнийг мэднэ. Улмаар та өөрөө хаашаа явахаа шийддэг. Тийм учраас хүмүүс зүгээр л там руу явдаг, хэн ч тэднийг тийш нь чирч аваачих шаардлагагүй. Материаллаг амьдралынхаа хугацаанд үйлдсэн ариун бус, ёс бус үйлдэл, үг хэл, бодлын хог новшоо цэвэрлэх гэж тэд өөрсдийгөө тийш нь чирч аваачдаг. Тиймээс юу бодож, юу хэлж, юу үйлдэж байгаадаа болгоомжтой хандаарай.

Хамаг л бодол санаа, зүрх сэтгэлээ Бурханд төвлөрүүлж байвал сайн. Бүх бодол төвлөрүүлж, хамгийн ариун анхаарлаа Бурханд өргөл болго. Залбир, бясалга, гэмээ наманчил. Хэрэв та муу зүйл хийдгээ мэдэж байвал гэмээ наманчил. Мэдэхгүй байсан ч наманчлаарай. Бурханд хандан, “Магадгүй би ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй ч, хэрэв хийсэн бол би бүгдэд нь наманчилж байна. Намайг уучлаарай. Таны Сахилуудын дагуу би амьдрахыг хичээнэ ээ.” гээрэй. Ердөө л Арван, эсвэл Таван Сахил байдаг. Их биш. Зөв шударга хүн байхад шүү дээ, их зүйл биш.

Зөв шударга бус, хүнлэг бус бүхнээс зайлсхийх хэрэгтэй. Өөртөө бас хийх байсан ямар нэг сайн зүйл байвал, өөрт тань аз жаргал бэлэглэж, зүрх сэтгэлийг тань ариусгаж, бодлыг тань цэвэрлэж, сүнсийг тань ариусгаж, Бурхан Диваажинд таатай байхуйц зүйл байвал хийгээрэй. Үүний эсрэг юу л байна битгий хий. Тэгвэл та нар эргээд Гэртээ харина. Эсвэл Гэртээ та нар харихыг хүсэхгүй байлаа ч илүү дээд Диваажинд очиж, баяр хөөр, аз жаргалаар бялхаж, хэрэгтэй бүхэн тань байх болно. Тэр дээр бүр юу ч хэрэг болохгүй байж мэднэ, гэвч хэрэг болбол байх болно. Там руу явж, үүрд тамын галд шатаж, тамлуулахын оронд ийм боломжтой.

Та бүхэн яагаад 92 ертөнцийн 92 Хаан л Энх тайвны үйл явцад нэгдэв гэж асуух байх. Учир нь бусад Хаан оролцох хэрэггүй. Тэд өөр өөр ажил хийдэг. Эдгээр хаад, эдгээр хүмүүс, өөрсдийн гэсэн ертөнцөд амьдарч байгаа бөгөөд хөршүүдийнхээ аз жаргал, амар амгалантай холбоотой үүрэг хариуцлагатай байдаг.

Энэ ертөнцөд бидний амьдардаг шиг, манай ертөнцтэй холилдсон олон ертөнц бий гэж би хэлсэн дээ. Мөн ертөнцөд ямар нэг зүйлийг зурвасхан төдий бодох болгонд бид тэрхүү аль ч чиглэл рүү тэр ертөнц дэх үйл явдал, үр дагаварт оролцдог. Өчүүхэн төдийд л та тамын ертөнц, эсвэл чөтгөрийн ертөнцөд очно. Хэрэв танд тэдний бодол санаа, үйлдэлтэй төстэй үйлдэл, амьдралын хэв маягтай төстэй амьдралын хэв маяг байвал та тэнд байх болно.

Биет ертөнцөд та үүнийг шууд олж харахгүй байж магадгүй. Заримдаа шууд хардаг ч ихэнхдээ хардаггүй. Энэ нь таны үйлийн үрийн тухайн үеийн байдлаас хамаарна. Амьдралд тань буяны үртэй үе байсан бол таны хийсэн муу зүйл ч танд тэр дороо нөлөөлөөд байдаггүй. Учир нь та тэр үед сайн үйлийн үрийн үед байдаг. Үйлийн үр амьдралд тань урсаж байдаг. Тийм ч учраас үйлийн үрийн урсгал, тэр үед хаана ч байсан тэр үйлийн үрээ эдлэх юм уу өөр үйлийн үрийг амсдаг тул заримдаа аз таарч, заримдаа бизнесээ алддаг. Тиймээс та үргэлж сайн зам мөртэй, буянтай байвал ямар ч асуудал гарахгүй. Муу зүйл хийхгүй байсан нь дээр. Тэгвэл үр дагавар нь эргэж ирэхгүй. Хэрэв та нэг байрандаа байж, холоос ямар нэг юм шидэх юм бол тэр байрандаа байж байхад тань тэрхүү шидсэн зүйл тань юу ч байсан эргэж ирэх болно гэж Эйнштейн хэлсэн байдаг. Энэ бол үйлийн үрийг тайлбарлах арга юм. Үйлийн үр гэдэг нь юу тарина, түүнийгээ хураана гэсэн үг.

Хэрэв та үргэлж Бурханд, Бурханлаг чанарт төвлөрч, ариун журамтай, сайн, цэвэр ариун байх аваас юу ч танд хүрч чадахгүй. Мөн оюун санааны Их Багшгүй байсан ч Диваажинд очих болно. Зүгээр л үхэх хүртлээ хүлээх хэрэгтэй. Хэрэв танд Билгийн Мэлмийг нээхэд тусалдаг, авшиг хүртэх үед сүнсийг тань чөлөөлдөг агуу гэгээрсэн Их Багш байгаа бол та амьд ахуйдаа аль хэдийн Диваажиныг харж чадна. Гэгээн Полын “Би өдөр бүр үхдэг.” хэмээсэн шиг.

Миний Бурханы олон шавь “өдөр бүр нас бардаг.” Бид үүнийг хийдэг. Бясалгал хийхдээ бид “үхдэг.” Энэ нь бид дэлхий дахинд эцсийн сайонара гэх өдөр шиг үнэхээр үхнэ гэсэн үг биш. Гэхдээ л “үхдэг.” Учир нь орхин одсон байх болно. Энэ дэлхийтэй холбоотой хэвээр байгаа ч энэ ертөнцийн хүмүүсийн үйлдэл, зан байдал, энгийн, өдөр тутмын үйл ажиллагаа бүрээс тусгаарлагдах болно. Хэдийнээ үхээд Диваажинд очсон мэт Диваажинд байх болно. Тиймээс бид “өдөр бүр үхдэг” гэдэг.

Тэгэхээр хоёр ертөнцөд амьдарч болно. Заримдаа материаллаг болон сүнслэг ертөнцүүд хүртэл хоорондоо хутгалддаг. Тиймээс та нар Диваажинд юмс харж, хийж байхад бие махбод тань материаллаг төвшинд юмс хийж, харж байдаг. Ийм зүйлс бас болдог. Миний зарим Бурхан шавь нараас асууж болно. Тэд мэдэж байгаа. Тэд бас мартсан байж мэднэ, буцаж ирээд Диваажинд юу харснаа мартчихдаг. Эсвэл Диваажин тэдэнд харуулахыг хүсдэггүй, учир нь дэндүү сайхан болохоор тэд шууд л Диваажин руу явахыг хүсэж мэднэ. Энэ дэлхий ахин юу ч хийхийг хүсдэггүй. Гэвч тэд үйлийн үрийн өгөө авааны төлөө үлдэх ёстой. Мөн тэд дэлхийг адислахын төлөө, бусад төрөлтнүүдийг гэгээрэхэд нь туслахын төлөө, эсвэл тэдэнд хэрэгтэй үед нь сүнслэг болон материаллаг байдлаар туслахын төлөө энд байх ёстой.

Зарим бусад Хаад, бурхад яагаад Энх тайвны Хүчинд нэгддэггүй юм бэ гэж асуух байх. Яагаад гэвэл Тэдэнд хийх өөр зүйл байгаа. Яг л манай нийгэмд ард түмний аюулгүй байдал, улс орныхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэж яваа цэрэг дайчид байдаг шиг. Тиймээс тэд өөр зүйл хийгээд завгүй байдаг тул эмнэлгийн багт нэгдэж чадахгүй. Орчлон ертөнцөд өөр өөр Хаад өөр өөр үүрэгтэй. Өөр өөр Сахиуснууд өөр өөр ажил хийдэг.

Их Багшийн ажил бол зөвхөн Гэртээ харихыг хүссэн цөхрөнгөө барсан сүнснүүдийг аврах явдал юм. Тиймээс хэрэв та Гэртээ харихыг хүсэж байвал, Бурханыг харахыг, энэ хэмжээснээс хол байхыг хүсэж байвал үнэхээр чин сэтгэлээсээ байж, үүнд төвлөрөх хэрэгтэй. Үгүй бол энэ нь танд бас л огт тус болохгүй. Мөн таны гэрэл гэрэлтэхгүй. Таны Диваажингийн чих ч бас дээд (Диваажингийн) хөгжмийг (Жинхэнэ Сургаалыг) сонсож чадахгүй. Гол нь энэ. Тиймээс таны сэтгэл хувь заяаг тань шийддэг. Мөн таны итгэл Диваажин дахь ирээдүйг тань шийддэг.

Жишээлбэл: Борооны бурхад, Борооны Хаад ба тэдгээрийн харьяат хүмүүс, Тэдний үүрэг бол зүгээр л бороо хуралдуулах, тодорхой газар нутагт бороо оруулахын тулд янз бүрийн нөхцөлийг зохион байгуулах явдал бөгөөд дэлхий том учраас тэд нэг газраас нөгөөд үргэлжлүүлэх ёстой. Жишээлбэл: Бороо оруулахын тулд ус ууршуулахын тулд Тэд энерги, уур амьсгалыг бий болгох ёстой болдог. Зарим нэг нөхцөл байдалд, зарим газруудад борооны дусал болдог. Ингэхдээ Салхины бурхантай бас хамтрах ёстой. Тухайлбал Цаг уурын бурхан, мөн Усны бурхан, Усны хаантай хамтарна. Энэ бүгд хоорондоо нэгэн зэрэг, нэг газар, эсвэл нэг зүгт, нэг зорилгын төлөө төгс зохицолдох ёстой. Тиймээс Тэдэнд Энх Тайвны Хүчтэй хамт явах цаг байхгүй. Тэд хүсээгүйдээ биш, эсвэл Энхийн үйл явцыг эсэргүүцсэндээ биш, харин өөр бусад чухал үүрэг хариуцлагатай байдаг.

Учир нь жишээ нь хүмүүст ногоо тариалж, хурааж авахад бороо хэрэгтэй, мөн цаг уурыг сэрүүсгэж, бидний амьсгалдаг агаарыг зөөллөж, хэт халуун, хэт хуурай биш, уушгиар амьсгалахад хэт тоостой биш байлгахгүйн тулд бороо хэрэгтэй. Яг л энэ гараг дээр бүгд маш чухал байдгийн адилаар энэ Орчлон ертөнцөд бүгд чухал. Улс оронд зам дээр хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад цагдаа хэрэгтэй байдаг шиг юм. Хоол хүнс ургуулах тариаланчид хэрэгтэй, автобусны жолооч нар хэрэгтэй, онгоцны нисгэгчид хэрэгтэй. Үүнтэй адилаар Орчлон ертөнцөд тэд тус бүрдээ үл үзэгдэх үүрэг хариуцлагатай байдаг. Зөвхөн гэгээрсэн хүн л үүнийг мэддэг. Эсвэл магадгүй тэд мэдэх тухай ч боддоггүй.

Хүн нэгэнт гэгээрчихвэл олон зүйлс хийж байдаг, гэхдээ тэр энэ бүхнийг мэдэх албагүй. Тэр мэдэж мэднэ, мэдэхгүй байж ч мэднэ. Хэрэв Бурхан тэдэнд хэлэхгүй бол тэд мэддэггүй. Гэсэн ч тэд юмс хийж, орчноо адисалж, бусдад үзэгдэх болон үл үзэгдэх байдлаар тусалсаар байдаг. Тэдэнд бүгдэд нь энэ Ертөнцөд үүрэг бий, тэгж байж тогтолцоо байх боломжтой, амьдрал ухамсрын өөр өөр төвшин үргэлжилнэ.

Хамгийн сайн нь та нар гэгээрэх юм, тэгвэл сүнсний төвшинд та нар юу хийхээ мэдэх болно. Мөн та нар үйлдэхгүйгээр үйлдэж байх болно. Хүмүүсийг та нар өөрсдөө ч мэдэхгүй адисална. Хүмүүст хүрэх ч үгүй тэднийг анагаана. Хүмүүсийг мэдээгүй байхад та тэдэнд аз жаргал, баяр баясал бэлэглэн болно, та өөрөө ч үүнийгээ мэдэхгүй. Тэдэнд та ямар нэг бэлэг энэ тэр өгдөгтөө биш, харин Ертөнцийн Хүчтэй холбогдсон үл үзэгдэх энерги та нарыг хүчирхэг болгодог. Гэхдээ та нар мэдэх шаардлагагүй, тэгснээр эго тань хэт хурдан хэт томрохгүй бөгөөд хураасан буяныг тань шавхахгүй мөн үзэгдэх болон үл үзэгдэх байдлаар хийх ёстой ажлыг тань үймүүлэхгүй. Энэ нь өөрт тань ч өрөөлд ч тустай.

Ай даа, бид их олон зүйлийн тухай ярьж болох ч би чадах зүйлээ л хэлье. Цаг хугацаа, орон зайн хязгаарт Бурханы хэлүүлэхийг хүссэнийг л хэлье.

Photo Caption: Гоо Үзэсгэлэн Зөвхөн Өнгөнд Байдаггүй.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/3)
1
Багш шавийн шүтэлцээ
2025-04-08
2108 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2025-04-09
1716 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2025-04-10
1567 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-04-13
984 Үзсэн
Онцлох мэдээ
2025-04-13
506 Үзсэн
28:57
Онцлох мэдээ
2025-04-13
214 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд