Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
(Их Багш үүнийг эхлээд дуудагдсан Хаадын бүх цол хэргэмийг бичих зорилгоор өдрийн тэмдэглэл шиг сануулгаар эхэлсэн ч дараа нь үргэлжлүүлж, энэ нь бидний унших дэлхий дахины захиас болсон юм.)Гуравдугаар сарын 19. Цаглашгүй Дээд Их Багшийн айлтгал: Энх тайван аль хэдийн тогтжээ. Дэлхийн үйлийн үр дэндүү хүнд байгаа нь л саад боллоо. Мөн сувдаг чөтгөрүүдийн сүрдүүлэгт автсан хоёр Хаан Энх тайвны Хүчинд нэгдэж зүрхлэхгүй байгаа юм. Үүгээр зогсохгүй тэд энх тайван тогтоохыг хойшлуулахын тулд ямар нэгэн зүйл хийжээ. Энэ хэдэн өдөр ёстой аймшигтай байлаа. Харин өчигдөр уулзалтад ирсэн. Нэр дурдагдсан 92 Хааны тухайд Тэд бүгд энх тайвны үйл явцад чадах бүхнээ хийхээ амласан. Тэд тун онцгой Хаад.Орчлон ертөнцөд олон янзын Хаан байдгийг хэн ч мэдэхгүй. Гол нь дэлхий дээрх ихэвчлэн хүмүүст хамаарах үйл бүхэн, оршнол бүхэн өөрийн гэсэн ертөнцтэй, ертөнц бүр Хаантай байдаг. Би Тэдний заримын цолыг өмнө нь хэлж байсан ч өчигдөр нэмээд хэд байсан. Мэдээжийн хэрэг надад бүгдийг нь бичиж авах цаг байхгүй. Гэхдээ итгэхийн аргагүй. Энх тайвныхан зэрэг зарим Хаад, буюу... би хаа нэгтээ бичсэн юм сан. Эхлээд хараадахъя. Жишээ нь: Хайрын Хүмүүсийн Хаан, Энх тайванчдын Хаан, Найрамдалт хүмүүсийн Хаан, Хайрын оршин суугчдын Хаан, Зүрх сэтгэлийн Хаан, Жолоо барьдаг ардын Хаан, Алдсан нөхөрлөл сэргээх Хаан гэх мэт.Дэлхий дээрх энх тайвны үйл явцыг удаашруулахад хүргэсэн хоёр Хааныг би мэднэ. Тэдний хаана амьдардгийг мэднэ. Нэг нь Европт байдаг. Нөгөөх нь ч бас Европт байдаг. Яг ч Европ биш юм. Арал дээр байдаг. Гэхдээ энэ хоёр их хүчтэй, тун хүчирхэг улсууд. Ялангуяа арал нь. Гэвч Тэд (Хаад) ихийг хийж чадахгүй. Тэд нөгөө ертөнцөд, үл үзэгдэх ертөнцөд ихийг хийж чадахгүй. Учир нь тэд хувийн амьдралдаа буруу зүйл хийсэн байж магадгүй. Олон нийт мэддэг ч бай, мэддэггүй ч бай. Үүнээс болж Тэд хүч чадлаа алдаж, сөрөг бүлэглэлийн, тухайлбал сувдаг сүнснүүдийн хяналтад байдаг юм билээ. Сувдаг сүнснүүд бас өндөр түвшний сөрөг удирдагчдын дор байсаар байгаа. Тиймээс тэд дэлхийн үйлийн үрийн дагуу хийх ёстой зүйлээ хийх ёстой болдог. Ийм учиртай юм. Энэ миний толгойг өвтгөж, гуниг төрүүлдэг. Би энэ өдрүүдэд олигтой унтсангүй.Тиймээс бид бүгд, ялангуяа оюун санааны бясалгагчид хамгаалаач хэмээн залбирч, энэ гарагийн төлөө өршөөл хамгаалал эрэн, заавал залбирах ёстой. Будда ирлээ ч гэсэн бид тусламж хүсэх хэрэгтэй. Харин золоор Майдар Бурхан ирлээ. Мөн түүнчлэн Түүнд Номын Хүрд Эргүүлэгч Хаан (Дүйнхорын Ван)-ы цол, үүрэг хариуцлага бий. Иймээс эдгээр Хаад ч гэсэн хүчтэй, мөн Түүнд туслах олон туслахтай. Гэсэн хэдий ч энэ нь Хаан үргэлж ялна гэсэн үг биш юм.Буддын шашны түүхэнд нэгэн цагт Шагжамүни Будда Дүйнхорын Ван байсан. Тэгээд Тэрээр Асурийн өдөөн хатгагч тулааны ертөнцтэй тулалдаж байв. Тэгээд Тэр ялагдаж байсан тул зугтах хэрэгтэй болжээ. Тэрээр өөрийн морь(-хүмүүс) болон хүмүүстэйгээ зугтаж байтал гэнэт урд нь нэгэн үүр, шувуу-хүмүүсийн том үүр байж гэнэ. Хэрэв Тэр зугтан гүйсээр байвал үүрийг устгахаар байв. Тиймээс буцаж эргэх хэрэгтэй болжээ. Тэрээр урагшлан зугтаж чадсангүй. Гэвч гол нь Түүний хойноос чөтгөрүүд элдэн хөөж, дайнч чөтгөрүүд болон дайнч удирдагч нь Түүний араас хөөж байв. Буцлаа гэхэд Түүнд сайнгүй. Тиймээс зугтаах хэрэгтэй. Гэвч хэрэв Тэрээр буцаж эргэвэл эдгээр догшин, харгис чөтгөрүүдтэй тулгарах болно. Буцаж эргэхээс өөр аргагүй болжээ. Түүнд үүрийг, нялх шувуудыг, мөн эх шувууг устгах зүрх байсангүй. Тэгээд Тэр огцом буцаж эргэж гэнэ.Гэнэт Тэрээр хэсэг цэргүүдтэйгээ огцом буцаж эргэв. Байлдааны удирдагчид, тэдний цэргүүд тэр үед Дүйнхорын Ван байсан Шагжамүни Буддаг гэнэт харжээ. Тэд Түүнийг ингэж гэнэт эргэхийг хараад Дүйнхорын Ван ямар нэг аргаар гэнэдүүлэх нь гэж бодож гэнэ. Тиймээс тэд айгаад зугтаад явчихжээ. Ингээд Ван шувуу-хүмүүсийн том үүрийг, шувууны үрсийг, юун түрүүнд эх шувууг аварсан төдийгүй Өөрийгөө ч, цэргүүдээ ч аварсан юм.Буддын сударт ийм түүх бий. Тиймээс үнэн хэрэгтээ энэрэл нигүүлсэл зарим бэрх үед зол завшаан авчрах болно. Би тэгж бодож байна. Гэхдээ яг одоо миний нөхцөл байдалд бид буцах боломжгүй. Учир нь надад очих газар байхгүй. Би буцахыг хүсэх ч үгүй байна. Ердөө л Ном төгсөх эрин үед тулалдахад амаргүй.Энэ гараг дээрх төрөлтнүүд хорлолд ихээхэн автсан байдаг. Тэд буян, хайр энэрэл, өршөөл нигүүлсэл гэх мэт мянга мянган, хэдэн тэрбум, олон сая жилийн өмнө алдсан бүх гэгээн чанаруудаасаа маш хол байдаг. Тиймээс дотоодын Бурхан чанараа, дотоодын Будда чанараа сэрээх нь тэдэнд маш хэцүү байдаг. Иймд тэднийг сайн зүйл хийгээсэй гэж хүслээ гэхэд хэцүү л дээ. Зарим материаллаг зүйл, хэрэв мөнгөтэй бол олон хүн сайн үйлсийн төлөө, магадгүй алдар хүндийн төлөө, тусламж авагчдын талархлын төлөө, эсвэл сайн үйлс хийвэл сайн буянтай болно гэдгийг сонсоод хандивлаж, өгөхөд бэлэн байх болно. Тэд энэ гараг дээр ирээд энд гацахаасаа өмнө ийм чанартай байсан гэж хэлэхийн аргагүй болсон байдаг.Би тэр хоёр Хаантай тус тусад нь ярилцсан. Гэвч Хаадын нэг нь, жишээлбэл, Умард Оддын Бүсийн Хаан байсан ч бие махбодод бас оршиж, муу зүйл, ёс суртахуунгүй үйлдлүүд хийн, яг одоо хаанчилж байгаа Хаант улсынхаа үйлийн үрийг өвлөн авсан нь бие, оюуны хүчийг хурдан сэргээх чадварыг нь сулруулж, зориг хүчийг нь, түүнчлэн зарим Бурханлаг хүчийг нь сулруулжээ. Тиймээс Тэр Энх тайвны Хүчинд нэгдэж чадсангүй гэдгээ хэлсэн. Нөгөө улсын Хаан ч бас ингэж хэлсэн. Юутай харамсалтай! Бид бие махбоддоо, материаллаг оршихуйд гацсан үед ийм л байдаг. Юмс тийм таатай, амархан байдаггүй.Будда Дүйнхорын Ван байсан байгаа биз. Гэхдээ л Тэрээр чөтгөрүүдээс зугтах хэрэгтэй болсон байна. Яагаад гэвэл чөтгөрүүд ямар ч хорон муу зүйл хийх, аллага үйлдэхээс айдаггүй. Зөвхөн Диваажингийн төрөлтнүүд, Дүйнхорын Ван нигүүлсэнгүй сэтгэлтэй байдаг учраас сөрөг хүчинд ширүүн хандаж чаддаггүй хэрэг. Гол нь тэр. Бухимдмаар шүү. Заримдаа ширүүн хандах ёстой. Жишээлбэл: тэнүүл сүнснүүд, чөтгөрүүдийг ч гэсэн би нигүүлсэж, тэднийг өрөвддөг. Гэхдээ хийх ёстой зүйлийг хийх л болно. Тэдний олонх нь тэгээд ч сүнсгүй байдаг. Тэд зүгээр л хүмүүс болон магадгүй бусад төрөлтний үйл хөдлөл, бодол санаа, ярианаас бий болсон муу энергиэс төрсөн. Тиймээс тэд хүний биед улам сул дорой болдог.Тэр үед Шагжамүни Будда Дүйнхорын Ван байсан хэдий ч заримдаа Асурийн байлдаанч ертөнцийн эдгээр чөтгөрүүдэд ялагддаг байсан. Бие махбодтой байлаа гээд бид бие махбодгүй байснаасаа харин ч илүү хүч сул болдог. Гэхдээ бие махбодтой бол бид хүрээлэн буй орчноо, бусад хүмүүсийг адислах, хаа боломжтой газраа адислах гэх мэт чөтгөр, тэнүүл сүнстэй тулалдахаас өөр олон зүйл хийж чадна. Биетэй байхын сул талууд бий.Гайхалтай сүнснүүд та нартаа өөрөөр яаж тайлбарлахаа мэдэхгүй нь. Энэ ертөнцөд бидэнд зарим нэг сул тал бий. Бие махбодын хязгаарлалтгүйгээр бид илүү их хүчийг ашиглаж чадна. Мөн бид аяндаа илүү их билиг ухаантай байх юм. Гэхдээ бие махбод маш их хэрэгтэй. Эс бөгөөс Бурхан өөр бусад зовж зүдэрсэн төрөлтнүүдийг аврахын төлөө ч гэсэн Өөрийн Хүүг энэ дэлхий рүү илгээж, зовоох шаардлагагүй байх байлаа. Яг л миний хэлсэнчлэн цахилгаан хаа сайгүй байдаг, бас маш хүчтэй. Харин үүнийг цахилгааны утас дотор хязгаарлах хэрэгтэй байдаг. Том цахилгааны утас илүү хүчтэй, жижиг цахилгааны утас бага чадалтай. Гэхдээ эдгээр нь бүгд өөрийн гэсэн үүрэг, хэрэглээтэй. Цахилгааны утасгүй бол цахилгаан ашиглах боломжгүй. Тийм ч учраас дэлхийд туслахын тулд бие махбод авч, энд ирэхээр сонголт хийсэн энэхүү хүмүүс бид маш чухал юм. Гэхдээ мэдээж эрсдэл үүрч ирсэн.Хэчнээн Их Багш ийм харгис хэрцгийгээр хороолгосон бол? Та нар бүгд мэдэж байгаа. Харин Тэдний хийсэн зүйл бол зөвхөн сайн сайхныг зааж сурган, төрөлтнүүдийн сүнсийг аварч, хүмүүс үүнийг нь мэдэхгүй байсан ч тэдэнд хэрэгцээтэй үед нь биет ертөнцөд нь туслах явдал байв.Гэвч хүмүүст тусламж хэрэг болж, цөхрөн залбирах үед нь цөхрөнгөө барсан сүнснүүдийг тухайн цаг үед аврах үүрэгтэй ямар ч Их Багш байсан тэдэнд туслах болно. Зарим нь үүнийг мэддэг, тэр ч байтугай энгийн нүдээр ч харж чаддаг. Гэхдээ ихэнхдээ мэдэхгүй, ихэнхдээ мэдэж чаддаггүй. Учир нь тэд жинхэнэ мэдлэгт хүрдэггүй. Хөөх, тайлбарлахад тун хэцүү юм. Тэд хэтэрхий эгэл. Тэдний анхаарал, үйлдэл, яриа хөөрөө, сэтгэхүй бүгд ая тух, мөнгө, алдар нэр, амин зуулгын төлөө амьдралын биет тал дээр төвлөрч, Бурханыг бүрмөсөн мартдаг. Хэдийгээр тэд хааяа санаж, оюун ухаанд нь гялсхийх мэт ямар нэг зүйл сануулдаг ч тэд Бурханд бүрэн анхаарал хандуулдаггүй.Би сониноос нэг клиник үхлийн тохиолдлыг уншиж байсан. Хэдийгээр олон хүн Христийн шашинд итгэдэг ч тэд Есүстэй ойр дотно харилцаагүй байдаг гэж Эзэн Есүс өөрт нь хэлсэн хэмээн нэгэн эмэгтэй ярьсан байсан. Тэд Есүс Христтэй хувийн харилцаагүй. Гэвч тийм харилцаатай байя гэвэл Есүсийн байгаа тэр газар руу орох ёстой. Материаллаг ертөнцөд зөвхөн материаллаг харагдах байдал л бий. Үл үзэгдэх ертөнцөд Эзэн Есүсийг тод, илүү хардаг юм. Тэр нөхцөл байдалд хүрье гэвэл, Есүсийг ойр ойрхон эсвэл өдөр бүр харья гэвэл дотоод руугаа орох ёстой, агуу Гэгээрсэн Их Багшийн тусламжтай дотоод руугаа орох ёстой. Ийм зүйлст хүрэх өөр ямар ч арга үгүй.Учир нь Их Багш хэдийнээ дотоод ертөнцөд ч гадаад ертөнцөд ч байж байдаг бөгөөд Тэр Гурав дахь нүд буюу Билгийн мэлмийг тань нээж, мөн Гурав дахь Чих гэх мэт нандин чадваруудыг тань нээж өгдөг. Их Багшийн Ивээлээр, Бурханы Өршөөлөөр авшиг хүртэн дотоод руугаа ороход та дотоод ертөнцөд болон гадаад ертөнцөд зэрэг орших боломжтой.Их Багш танд дотоод хүчээ, Бурханы хүчээ эргүүлэн авахад тусалсны дараа та өөрийгөө аварч, сүнсээ аварч чадахаас гадна гэр бүлийн гишүүд, өнгөрсөн, ирээдүйн нэлээд олон үе аврагддаг, үүнд өөд болсон өвөг дээдэс, ирээдүйд төрөх хүүхдүүд эсвэл хамаатны тань хүрээлэлд төрсөн хүүхдүүд орно. Тэднийг бас танд аврах хүч байх болно. Хэр хүчтэй вэ гэдгээс хамаардаг. Хүчтэй байх тусмаа, Ертөнцийн Хүчний эх ундарга руу илүү гүн нэвтрэхийн тулд хичээнгүйлэн бясалгах тусмаа та нар Гэртээ, дотоод дахь Бурханы Хаант улстай илүү ойртож, улмаар илүү хүчтэй болдог.Мэдээж та нарыг Гэртээ харих хүртэл, хайрлуулан, аюулгүй, хүчирхэг болж Гэртээ харих хүртэл тань Их Багш үргэлж дэргэд тань байж, та нарт тусалж, 24/7 харж байдаг. Тэр болтол Их Багш та нарыг орхидоггүй. Гэвч та бүхэн үргэлж дотооддоо Их Багштай хамт байх ёстой, илүү дотоод руугаа хандах ёстой гэсэн үг. Гадна талдаа хийх ёстой бүхнээ хий, харин дотооддоо үргэлж Бурханыг санаж, Бурханыг магтаж, Бурханд талархаж, залбирч, үргэлж Их Багш дэргэд тань буйг санаарай, та нар Түүнийг хардаг ч бай үгүй ч бай Тэр үргэлж та нартай хамт байдаг.Орчин үед, цөвүүн цагт дотроо ч, гаднаа ч гэгээрлийн төлөвт хүрэх үнэхээр хэцүү. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн олон улсын Нийгэмлэгийн олон номын ах эгч нар тань тэгж чадаж байгаа. Суприм Мастер Телевизээр гарч буй олон сэтгэгдлийг уншаад та нар мэдэж болно. Та нар өөрсдөө тийм ахуй ойлголттой бол өөрсдөө мэдэж байгаа.Тэднийг өмнө нь олон нийтэд ил яриулдаггүй байсан шалтгаан гэвэл нэгдүгээрт хүмүүс тэднийг ойлголгүй, хачин жигтээ харж, таагүй харьцаж магадгүй гэж эмээснээс болсон. Хоёрдугаарт хэт их гайхуулаад байвал дадал болчихдог. Улмаар магадгүй Диваажингийн нууцыг хэт их яриулахгүй гээд Диваажин хаачхаж мэднэ. Гэвч Их Багштай хамт байх үедээ, эсвэл Их Багш зөвшөөрвөл ахуй ойлголтоо ярьж болно, Их Багш байхад юм уу зөвшөөрсөн тохиолдолд. Гэвч хааяа нэг ганц хоёр ахуй ойлголт хэлэхэд зүгээр. Дадал зуршил мэт байнга гарч хүн бүрд дотоод ололт амжилтаа бүү ярь, учир нь хүмүүс ойлгохгүй, тэд танд асуудал тарьж мэднэ. Эсвэл таныг магтаж шүтэж, улмаар эго тань таныг дийлж мэднэ, тэгвэл танд муу. Гэвч ая зөнгөөрөө, ямар ч эгогүй хэлбэл, бусдыг жинхэнэ Гэрээ санахад нь туслах гэж хэлбэл уучлах боломжтой. Хориотой биш, гэвч чимээгүй байсан дээр байдаг.Ихэнх тань чимээгүй байдаг бөгөөд тэр нь тун сайн. Гэвч заримдаа дэлхийд туслахын тулд хуваалцахад зүгээр, Диваажинг харах, Будда нарыг харах, Эзэн Есүсийг харах зэрэг нь зүгээр ч нэг үлгэр домог биш жинхэнэ болдог зүйл гэдгийг ойлгуулахад туслах зорилгоор ярихад зүгээр. Тэгээд тийм нөхцөлд орсны дараа энэ дэлхийд үлдэхийг ч хүсэхгүй. Сэтгэл гутрал энэ тэрд орсондоо биш, харин энэ дэлхий нь таны хувьд дотооддоо харсан сүр жавхлант Диваажинтай харьцуулшгүй болдог. Мөн эгэл ертөнцийн хайр, романс гэх мэт нь юу ч биш болдог, яагаад гэвэл дотоодын тань жинхэнэ Хайр тайлбарлашгүй. Тийм төрлийн Хайранд уусах хангалттай хувь тохион, хангалттай гэгээрсний дараа энэ дэлхийн юуг ч хүсэхээ больдог. Тийм Хайрыг “нөгөө тал”, “Диваажингийн орон зайд, Диваажингийн хэсэг, Диваажингийн бүс” гэдэг ба энэ нь энэхүү материаллаг ертөнцөөс тэс өөр.Агуу Хайр энэрэлтэй болохоороо энэ дэлхийд бууж ирсэн төрөлтнүүд бусдын зовлонг тэсэж чаддаггүй, тэд өөрсдөө бол харж байдаг, тэдний залбиралд хариулж тэд туслахаар бууж ирсэн. Үгүй бол хэн ч энд ямар нэг ололт амжилт, нэр алдрын төлөө ч юм уу материаллаг шалтгаанаар ирдэггүй, цэвэр Хайраасаа болдог. Бурханы Ивээлээр тэд энэ дэлхийд адислал, аз жаргал, элбэг хангалуун байдлыг авчирдаг.Гэсэн ч жинхэнэ Гэртээ жинхэнэ ертөнц рүүгээ үнэхээр буцаж харихыг хүссэн чин сэтгэлт бясалгагчдын тоо гараг дэлхийн нийт хүн амтай харьцуулахад дэндүү бага байна. Тийм учраас энэ дэлхийн сөрөг хүчийг ялах хэцүү. Тиймээс олон Их Багш нар ирээд шавь нараасаа болон энэ дэлхий дээрх бусад бүхнийг дэвшүүлсний төлөө маш их үйлийн үр авсан. Тэд маш ихээр зовж, бүхнээ эрсдүүлж, амь насаа ч эрсдүүлдэг. Энэ тухай бид хэзээ ч ярьж барахгүй. Жаахан л ийм зүйл хэдийнээ ихээхэн гуй гашууг бий болголоо. Их Багш нар хөшигний ард үнэхээр ямар их зовдгийг та нар мэдвэл Тэдэнд илүүтэй талархаж, Тэднийг илүү сонсож, илүү хичээнгүйлэн бясалган дадуулна.Photo Caption: Намрын Навчис Хүртэл Цэлмэг Тэнгэрт Дуртай