Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Билиг оюуны мэдлэг нь бидэнд ямар ч төлбөргүй. Коллежид явж цаг зарцуулахгүй. Тийм боловч бидэнд ямар ч сертификат олгохгүй. Гэхдээ дотоод дахь шагнал нь Диваажингийн Орон, бидний жинхэнэ Гэр юм. Үүнийг бид одоо барьж эхэлж болно. Бидэнд энэ хэдийнээ байдаг ч бид багажаа мартчихсан.Бид бүгд Бурхан ба Диваажингийн тухай сонссон ч, харамсалтай нь Тэдгээрийг олон хүн огт хараагүй байдагтай адил. Заримдаа бид маш их гүнзгий, гүнзгий залбирлын мөчүүддээ Бурханы гялбааг хардаг ч хуурмаг үзэгдэл гээд орхидог. Харин та нар сонирхвол, та нарт харуулах арга зам надад байна, ийнхүү энэ бодитойг та нар мэдэж чадна. Бид зарим дотоодын билиг оюуны үзэгдлүүд бодитой эсвэл бодитой бус, бид жинхэнэ Бурхантай, Бурханы төлөөлөгчтэй, Эзэн Бурхан Есүсийн хувилгаантай ярилцаж байна уу эсвэл бодлын ямар нэг төрлийн хуурмаг төсөөлөл үү гэдгийг шалгах боломжтой. Ихэнх хүмүүс Бурханы Орон руу ганцаараа оролдлого хийдэг ч тэдэнд газрын зураг байдаггүй тул төөрөх хандлагатай байдаг.Диваажингийн “газрын зураг” та нарт байхгүй бол би санал болгохоор мөн энд байна. Энэ нь яг онгоцны буудлаас зочид буудал хүртэлх зураг шиг. Таксины жолооч түүнийг нээж үзмэгцээ жолоодоод, лавтай хүрнэ. […]Photo Caption: Аз жаргал, баяр хөөр байдаг газарт өсөлт, хөгжилт бий болдог.