Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
Ээлжит ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ – 2025 оны 4-р сарын 9
Украины ерөнхийлөгч Зеленьский дипломат арга нь Орост эзлэгдсэн зарим газар нутгийг эцэст нь буцааж өгөх "цорын ганц арга зам" байж болох ч Украин улс эзлэгдсэн газар нутгаа Оросынх гэж “хэзээ ч” хүлээн зөвшөөрөхгүй хэмээжээ. (Дань Вьет)
Ираны цөмийн хөтөлбөрийн улмаас АНУ-тай хурцадмал байдал газар авснаар Ираны мөнгөн тэмдэгт риалын ам.доллартай харьцах ханш хамгийн доод хэмжээнд хүртэл унаж байна (Аль Жазира)
АНУ хусит бослого гаргагчдад агаарын цохилт өгч буйтай холбогдуулан Иран улс Йеменээс цэргээ татаж байна (Тхан Ниен; Телеграф)
Колумбын Их Сургууль дээр болсон ХАМАС-ыг дэмжсэн хүчирхийллийн үйл ажиллагааны дараа Иран болон террорист бүлэглэлүүд АНУ-ын их дээд сургуулиудад оюутнуудыг ятгах, гишүүн элсүүлэх зорилгоор нэвтэрч буйг мэргэжилтнүүд анхааруулж байна (Тин Хоа ТВ)
“МАРИН ЛЕ ПЕНИЙГ ЧӨЛӨӨЛ”: АНУ-ын ерөнхийлөгч Трамп Францын популист удирдагч Марин Ле Пенд ял тулгаж, 2027 оны сонгуульд оролцоход нь хориг тавьсны дараа түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнийгээ авлигад идэгдсэн Байдены засаг захиргаатай хийсэн хууль ёсны тэмцэл шигээ “шулмын ан” гэж нэрлэжээ (Трүт Сошиал)
Дүн шинжилгээ: Марин Ле Пенийн ял шийтгэл нь түүний Үндэсний нэгдэл намын ардах эгдүүцсэн франц сонгогчид жагсаал хийснээр түүнийг дэмжсэн дэмжлэгийг бэхжүүлж магадгүй байна. (Аль Жазира)
АНУ: Ардчилсан намынхан Бүгд найрамдах намын санал өгөхөд иргэншлийг нотлох баримт шаардах SAVE Act хэмээх хуулийн төслийг эсэргүүцнэ гэж сүрдүүлж байна. Бүгд найрамдах намынхан энэ хуулийн төсөл нь сонгуулийг шударга, гадаадын хөндлөнгийн оролцооноос ангид явуулахад нэн чухал гэж үзэж байна. Хуулийн төслийг эсэргүүцэж буй Зүүний үзэлтнүүд тэрбумтан Жорж Соросоос 150 сая ам.доллар авсан нь түүнийг сонгуулийн луйврыг санхүүжүүлэх гэж байна гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. (Тинх Хоа ТВ)
Хачирхалтай зөгнөл: Вьетнамын 12 настай Тьен Ань Их Багш Хуин Фу Со (веган)-ы анхааруулсан: “Веган байж, Буддагийн нэрийг унш. [Төгсгөлийн] цаг ойрхон байна – яараарай, эс бөгөөс танд хангалттай цаг байхгүй байж мэднэ!”, мөн дараа нь нэмж: “Удахгүй далай тэнгисийн асар их үзэгдэл гарах болно. Веган байхаа санаарай.” гэсэн тод зүүднийхээ дараа веган болжээ. Хүү одоо залбирч, өдөр бүр Буддагийн нэрийг уншиж байна. (Там Тинх До)
Шинэ зургуудаас харахад бичил хуванцар нь таны гадаад төрхийг хөгшрүүлж, бага өртсөн ч өтөлж, хөгширсөн харагдуулдаг. (Өдөр тутмын шуудан)
Эцэг эхчүүдэд зориулсан сэрэмжлүүлэг: Хүүхдээ үүрдэг үүргэвчид байхад нь гар оролцохгүй хөхүүлэх, эсвэл угжаар хооллох нь аюулгүй биш бөгөөд амьсгал боогдоход хүргэж болзошгүй юм. Мэргэжилтнүүд хүүхдээ хооллохдоо үргэлж үүнээс гаргаж байхыг зөвлөж байна. Ерөнхийдөө хүүхэд үүрэх үүргэвч нь: - Хүүхдээ өөртөө ойртуулж тэврэхэд хангалттай чанга байх ёстой. - Та доошоо харахдаа үргэлж хүүхдийнхээ царайг харах боломжтой байх ёстой. - Тэд таны бие рүү биш дээшээ харсан байх ёстой. - Таны хүүхдийн толгой үнсэхэд хангалттай ойрхон байх ёстой. (BBC; Бүүвэйн халамж; Төрөлтийн үндэсний халамж)
ЦОЧИР МЭДЭЭ: Мьянмарт болсон гамшигт газар хөдлөлт нь Болгарын далдыг харагч Баба Вангагийн 2025 оны зөгнөл биелснийг харуулж байна. Тэрээр мөн 2025 онд дараах зүйлийг урьдчилан таамагласан юм: - Дэлхий даяар илүү том газар хөдлөлт болно. - Европ дахь томоохон дайн. -Дэлхийн эдийн засгийн сүйрэл. - Харь гарагийнхан гарч ирж, хүн төрөлхтөнд өөрсдийгөө илчилж магадгүй. - Галт уул, шуурга, үер зэрэг цаг уурын гамшиг улам дордоно. (Вьетнам Плас)
Хачирхалтай байгалийн үзэгдэл: Вьетнамд зургаан газар хөдлөлт болсны гурав нь 3.4 магнитудын хүчтэй болж, улмаар нурсан нүх үүсэж, загас далайн эрэгт гарч, шувууд замбараагүй нисэж байна. Мьянмарт газар хөдлөлт, хөрсний гулгалт нүүрлэсэн бол Египет үерийн хүчтэй гамшигт өртжээ. (Као Тун Влог)
Тайланд улс томоохон газар хөдлөлтийн гамшгийн дараа оршин суугчдад орон гэрээ засварлахад зориулан 1,400 ам.доллар өгчээ. (VTV.vn)
АНУ-д “Үеэс үед ганц л удаа ховорхон тохиолддог” шуурга нь найман хар салхи дэгдээн, түүхэн үер авчирч, сүйрлийн ул мөр үлдээжээ. (ABC)
Австрали улс түүхэндээ хамгийн халуун 12 сарыг туулж, гамшигт үер, халуун орны шуурга, шүр их хэмжээгээр цайрах үзэгдэл тохиолдож байна. (VTV.vn)
2025 оны 6-р сарын1-нээс эхлэх Атлантын далайн хар салхины улирал нь АНУ, Карибын тэнгисийн орнуудад хөрсний томоохон гулсалт үүсгэх эрсдэл дунджаас өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулав (Фокс цаг агаар)
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хөрсний түвшин дэх метан болон бусад хүлэмжийн хийнээс үүссэн озон улам бүр дордож, гарагийн эрүүл байдалд заналхийлж буйг эрдэмтэд анхааруулж байна. (Монгабай)
Бид шавжийн 99%-ийн талаар бараг юу ч мэдэхгүй байгаа нь хүн төрөлхтөн экосистемд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг хянахад хэцүү болгож буйг эрдэмтэд анхааруулж байна. (Евроньюс)
Судалгаа: Ургамлын гаралтай веган хоол нь дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэх “чухал боломж” хэдий ч хоол тэжээлийн боловсрол ялангуяа эмч нарын дунд муу байгаа нь ахиц дэвшил гарахад саад болж байна. (Ургамалд суурилсан мэдээ)
Энэ өдрийн сэрэмжлүүлэх эшлэл: “Буруу зүйл хэлэх, эсвэл буруу цагт ярих нь өөрөө гэмтэй төдийгүй сүнсэнд муу зүйл нэвтрэн орох боломж олгодог.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Сократ (цагаан хоолтон)
Илүү огноо харах
1 / 17
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах