Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Монгол улсаас Амарбаясгалангийн монгол хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:Цаглашгүй Дээд Их Багш болон Суприм Мастер Телевизийн багт гүн хүндэтгэл, итгэл бишрэлээр дүүрэн мэнд дэвшүүлье. Би олон жилийн өмнө авшиг хүртсэн бөгөөд дурсан санах бүрд үргэлж хайр, талархлаар сэтгэл минь бялхаж байдаг билээ. Анх “Агшин зуур билиг нээгдэхийн түлхүүр” номыг уншсаны дараахан билгийн мэлмий минь цагаан гэрлээр дүүрч нэгэн алтлаг гарагийн дэргэдүүр дээшээ нисэж байгааг харсан юм. Би авшиг хүртэхийг маш их хүсэж яарч байлаа. Дөрвөн сар хүлээсний эцэст бүтэн өдөр үргэлжилсэн агуу авшиг хүртээлт болж жинхэнээсээ чөлөөлөгдөж бүх л ачаа дарамт, өвчин хийсэн арилсан юм.Хэсэг хугацааны дараа Арьяабалын бясалгалын хоёр шувуу-хүн над руу ирсэн бөгөөд тэд нэгэн нууцлаг илгээлтийг дамжуулсан байв. Тэднийг явсны дараахан “Агшин зуур билиг нээгдэхийн түлхүүр” 1-р дэвтэрт дурдсан билиг нээгдэх ахуй ойлголт харав. Миний толгой дотор маш хүчтэй Тэнгэрийн Дуу тасхийж, аянгын хурц Гэрэл буусан нь тархийг хуваачих мэт санагдаж байв. Сүнслэг зам мөр нь миний амьдралын утга учир, энд ирсэний цорын ганц зорилго минь билээ. Мөн Агуу Их Багш Таныхаа ариун өлмийд сөгдөн нэгэн шүлгийг зориулав.Үснийх нь ганцхан ширхэг сая сая нарны гэрэлтэй Үгсийнх нь нэгхэн үсэг сүнсийг сэрээх адистай Харцных нь ганцхан агшин зүрхийг уяраах хүчтэй Хайрынх нь нэг л эгшин орчлонг бүүвэйлэх увдистай Танд зориулсан хэдхэн мөрийг нарны гэрлээр шаглан Тэнгэрийн цэцэг шигтгэн эрхи болгон барив Бодлын тэнгисээс сувд шүүрдэн сарны туяагаар мэтгэн Бадмын дэлбээг хөвөрдөн суудал болгон засав. Монголоос АмарбаясгаланСэрсэн Амарбаясгалан, Хайрт Их Багшаасаа авшиг хүртсэний дараах гайхалтай туршлагаа хуваалцсанд баярлалаа. Бид Түүний удирдлага, хамгаалалд байдаг нь үнэхээр их завшаан юм. Бид талархлаа бүрэн илэрхийлж чадах тийм хэмжээний талархлын үг үгүй; тиймээс бид бясалгал дадлаа сайн хийж, Түүний эрхэм ариун зорилгыг аль болох дэмжихийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Та болон уудам Монгол орон Бурханы мөнхийн Ивээлээр өргөгдөж байх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич. Их Багш танд эелдэг үгсээ хуваалцаж байна: “Яруу найрагч Амарбаясгалан, таны Итгэлийн ариун байдал болон үнэн сэтгэлийн тэмүүлэл тань шагнагдсан бөгөөд цаашид ч тийм хэвээр үргэлжилэг. Би таны төлөө баяртай байна, Хайр минь! Чин сэтгэлийн шүлэгт тань баярлалаа! Энэ үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд миний зүрх сэтгэлийг хөдөлгөлөө. Бид Арьяабалын бясалгалыг сайн, чин сэтгэлээсээ хийхэд бидний доторх олон авьяас чадвар сэрдэг. Бид мөн дотоод ба гадна олон ер бусын туршлагыг хүлээн авч, зөвхөн амьдралын материаллаг ертөнцийг давж, жинхэнэ мөн чанараар нь ойлгох боломжтой болдог. Үүнийг таны дотоод ахуй ойлголт баталжээ. Удахгүй бусад олон хүн Үнэнээр амьдрах мөнхийн амьдралыг хайх урам зориг авна гэж найдаж байна. Орчлон ертөнцөд маш олон гайхамшиг байдаг. Ихэнх хүн үүнийг мэдэлгүйгээр амьдарч, хуурмаг зүйл, бие махбодын таашаал, түр зуурын тав тухыг таашааж, зууралддаг нь харамсалтай. Хүн төрөлхтний хүсэмжит, сайн гэж үздэг олон зүйл нь үнэн хэрэгтээ тэдэнд маш их хортой байдаг, тухайлбал амьтан-хүний-мах, архи гэх мэт... Үүнийг бодохоор надад маш гунигтай санагддаг ч, таных шиг захидлууд намайг цааш үргэлжлүүлэхэд урам зориг өгдөг, учир нь олон хүн авшиг хүртэж, жинхэнэ сүнслэг амьдралаар амьдрахын ач тусыг хүртэж байна. Та болон Монголын гэрэл гэгээтэй ард түмэн Оройн Дээд Бурхантай Нэгдмэл байж, Бурханы та бүхэнд өдөр бүр зориулж байдаг Адислалыг хүртэх болтугай. Сүнсийг тань тэтгэх хайрын нинжин сэтгэлийг илгээж байна.”











