Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Непалаас Тара-гын непал хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:Хамгаас Эрхэм Их Багш аа, Тандаа бүх зүйлд баярлалаа. Зүрх сэтгэл минь талархлаар бялхаж, Непал улсад бидний саяхан хийсэн сайн дурын үйл ажиллагаанаас авсан адислал, туршлагаа даруухнаар хуваалцахыг хүсэж байна.2025 оны 8-р сард манай Непалын Арьяабалын бясалгалын төв нь Непалын Цагаан хоолтнуудын холбооноос Катмандугийн Амьтдыг аврах байгууллагатай хамтран зохион байгуулсан Ахимса наадмын хүрээнд Катманду хотод болсон Эко Урлалын Үзэсгэлэнд оролцох аз завшаан хүртлээ. Тус наадамд Непалын болон гадаадаас ирсэн амьтан-хүний эрхийн хамгаалагчид веган идэвхтнүүд цугларч, олон тооны боловсролын үзэсгэлэн, веган хоолны асрыг санал болгосон. Манай төв Непалд анх удаа “Хайрын долгио” сэдвийн дор Их Багшийн Амурагийн Урлалын Үзэсгэлэнг толилуулсандаа онцгой их нэр хүндтэй байлаа. Асарт Их Багшийн Амурагийн гэрэл зураг, дэнлүү, ном болон видео бичлэгүүдээ хайраар дэлгэн үзүүлсэн. Сүүлийн авшиг хүртээх хөтөлбөрийн үеэр, хүндэт Арьяабалын Элч Гэгээнтэн Непалын төвд Амурагийн олон гэрэл зургийг авчирсан байв. Энэ үзэсгэлэнгийн үеэр Их Багш маань Гэгээнтэн болон тэдгээр ариун гэрэл зургуудаар дамжуулан хэчнээн их Адислалаа хүртээснийг би үнэхээр ойлгосон.Эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл, манай асарт өндөр хэлбэлзэл болон Бурханлаг Ивээл нэвт шингэсэн байв. Зочид аяндаа татагдан, амар амгалан, баяр баясгалан, гүнзгий дотоод холбоог мэдэрч байв. Олон хүн гүн гүнзгий сүнслэг туршлагуудыг хуваалцсан — зарим нь гэрэл зургуудаас ордон, сахиусан тэнгэрүүд эсвэл илүү дээд ертөнцийг харсан бол зарим нь хүчтэй, үзэсгэлэнтэй, өргөгч энергийг мэдэрсэн байв. Асар нь хүмүүсийн анхаарлыг татах төв цэг болсон бөгөөд олон зочин Их Багшийн сургаалууд болон веганизмын энэрэнгүй зам мөрийн талаар мэдэж авсан.2026 оны шинэ жилийн үеэр Непалын төв, үзэсгэлэнт Пхева нуурын эрэг дээрх нам гүм Покхара хотод асар гаргаад дахин нэг удаа үйлчлэх зол завшаан олдсон. Авшигтан ах эгч нарын хайрын дэмжлэгтэйгээр бид Амурагийн гэрэл зургууд, ном, дэнлүүнүүдийг гурван өдрийн турш дэлгэн үзүүлсэн. Цагаан хоолны-бус лангуунуудаар голдуу хүрээлэгдсэн хэдий ч, олон зочин бидний эрхэм ариун санаачилгыг дотноор үнэлсэн. Бид зочид буудал, ресторан болон зочдод бараг 3,500 ширхэг Өөрөөр Амьдарцгаая тараах хуудас болон Суприм Мастер ТВ Макс товхимол тараасан. Мөн 2000 онд Их Багшийн Хайрын Далай аяллын үеэр Непалд авшиг хүртсэн авшигтнуудтай бид баяртайгаар дахин уулзах ерөөлтэй байсан.Их Багшийн даруухан багаж болж үйлчилснээр, эдгээр туршлагууд жигд, гайхамшигтайгаар, гүнзгий жаргалтайгаар өрнөсөн юм. Эл ариун ажлыг цааш үргэлжлүүлж, тэлэх урам зоригийг бид авсан. Баярлалаа, Эрхэм Их Багш минь. Тара, Непал улсаасХичээнгүй Тара, Непал ах эгч нарын үйлчлэл, үйл ажиллагааны талаарх таны өргөгч тэмдэглэлд бид талархаж байна! Их Багш хайр-дүүрэн хариу танд өгч байна:“Сайхан сэтгэлт Тара, Непалд Бурханы хайрыг хуваалцсан арга хэмжээг дүрсэлсэн баяр хөөртэй сэтгэлийн үгэнд тань баярлалаа! Дэлхий дээр энх тайван, хайрыг түгээх гэсэн бүх хүчин чармайлт бол баярлах шалтгаан юм! Ийм хүчин зүтгэл нь олон сүнсэнд амьтан ах эгч нараа хамгаалахын ач холбогдлыг ойлгоход тусална гэж найдаж байна. Та болон энэрэлт Непал улс үргэлж Бурханы өгөөмөр Адислалд амьдрах болтугай. Танд болон Непал дахь Арьяабалын гэр бүлд маш их Хайр илгээж байна.”











