Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тэд энэ дэлхий дээр байнгын гэр орон гэж байхгүй гэдгийг ойлгож, удалгүй Гэртээ (сүнслэг, Бурханы орон) харих замыг эрэлхийлэх болтугай, мөн үйлийн үрийн үр дагавар, биелэлт нь баян болон ядуу, газар нутгийг ч хооронд нь ялгадаггүй гэдгийг ухаарах болтугай. Энэ дэлхийн аливаа “асар их баялаг агуу хөгжил цэцэглэлт, сайн сайхан амьдрал” нүд ирмэхийн зуур “гамшиг” болон хувирч болно.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хонг Конгоос Винг-Лаамын кантон хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе.

Сүүлийн хэдэн өдөр, завгүй, хөл хөдөлгөөн ихтэй Хонг Конгод гэнэт нам гүм болж, хүмүүсийн гашуудал, зовлон шаналал улам бүр нэмэгдсээр байна... Манай бясалгагчид, гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад, дэлгүүрийн ажилтнууд болон гудамжны танихгүй хүмүүс бүгд Тай По дахь “Ван Фук (оршин сууцны цогцолбор)”-д болсон Хон Конгийн сүүлийн зуунд гарсан хамгийн ноцтой, сүйрлийг галын гамшгийг ярилцаж, чимээгүйхэн ажиглаж байхдаа бүгд сэтгэл түгшсэн, гунигтай байв. Хүн бүр залбирч мөн галыг зогсоож, сураггүй алга болсон хүмүүсийг аврагдана хэмээн найдаж байна! Учир нь гал гарахаас өмнө орон сууцны хороололд засварын ажил хийгдэж байсан, түүнчлэн намрын сүүлчийн хуурай цаг агаар мөн хүчтэй салхи зэргээс шалтгаалан гал түймэр хурдан хугацаанд хяналтаас гарчээ! Өршөөлгүй гал орчин үеийн шинэчилсэн долоон орон сууцны барилгыг (нэгэн цагт Хонг Конгийн орон сууцны жишиг байсан) тэр даруй бүрхэн авч шатаасан. Гэм зэмгүй оршин суугчид зугтах боломжгүйгээр шууд гарцгүй болсон. Гал сөнөөгчид галтай зоригтой тэмцсээр мөн ​​ амь насыг аврахыг хичээж байна. Гэсэн хэдий ч ​​хүний ноцтой алдаануудтай тулгарсан тул эцэст нь тэдэнд өөр хийж чадах зүйл юу ч байсангүй!

Хонг Конгийн авшигтнууд нэн даруй Их Багшийн Адислалын Хүч мөн Хайрын Хүчийг гамшгийн газарт авчирсан! Бид яаралтай хэдэн дуудлага мөн зохион байгуулалт, бэлтгэл хийсэн. 100 гаруй веган өдрийн хоолны хайрцаг, 500 ширхэг Лавинг Хат-ын веган аягатай гоймонг дахин хуваарьлаж, хохирогчдод зориулж, газар дээрх ханган нийлүүлэлтийн төв рүү шууд илгээв! Бид тэнд очсон даруйдаа хэт их уй гашууг сэтгэлийн гүндээ мэдэрсэн! Гэхдээ хотын өнцөг булан бүрээс ирсэн багууд ээлж дараалан тусламж, халамж үзүүлж байгааг харах нь үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Манай авшигтнууд хайрын олон талт байдал нь тэдний уй гашуудлыг тайвшруулж, Их Багш тэднийг хамгаалан, харна гэж найдан, нас барагсдын сүнсийг адислахын тулд Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирлыг тоглуулсан! Амиа алдагсдын тоо хоёр оронтой тоогоор нэмэгдэж, одоогоор 100-г давсан тул хүн бүр гунигтай байна. Гэвч сураггүй алга болсон хүмүүсийн зарим нь, 300 орчим муур, нохой болон бусад тэжээвэр амьтан-хүмүүсийн хамт аврагдсан байна. Энэ бол Тэнгэрийн Нигүүлсэл, залбирлын хариу байсан юм. Түүнчлэн, (амьтан-хүмүүсийг ч оролцуулан) бусдыг аврахын төлөө бүхнээ зориулахад бэлэн байсан, бүр залуу насаа ч зориулахад бэлэн байсан эрэлхэг, зоригтой гал сөнөөгчдийн аминч бус зүтгэлийн ачаар л болсон!

Их Багш гамшгийн талаар маш их санаа зовж байсан бөгөөд мөн тэр өдөр гамшигт нэрвэгдсэн бүс нутагт амьдарч буй ямар нэгэн авшигтнуудад тусламж хэрэгтэй эсэхийг дахин дахин асуув! Олон нийтийн дэмжлэг, тус улсын тусламжийн үйл ажиллагаа, мөн дэлхийн удирдагчдын эмгэнэл илэрхийлсэн мессежээр, гамшигт нэрвэгдэгсэд хангалттай хэрэгцээт зүйлс, зохих халамж, тайвшрал, тав тухыг хүлээн авсан!

Тэд энэ дэлхий дээр байнгын гэр орон гэж байхгүй гэдгийг ойлгож, удалгүй Гэртээ (сүнслэг, Бурханы орон) харих замыг эрэлхийлэх болтугай, мөн үйлийн үрийн үр дагавар, биелэлт нь баян болон ядуу, газар нутгийг ч хооронд нь ялгадаггүй гэдгийг ухаарах болтугай. Энэ дэлхийн аливаа “асар их баялаг агуу хөгжил цэцэглэлт, сайн сайхан амьдрал” нүд ирмэхийн зуур “гамшиг” болон хувирч болно. Тэд удахгүй чөлөөлөгдөх хаалгыг эрэлхийлэх болтугай! Ван Фук-д (оршин сууцны цогцолбор) гал гарсан өдөр Хонг Конгийн дээгүүр улаан-улбар шар өнгийн том үүл гарч ирсэн. Домогт өгүүлснээр энэ бол нас барагсдын сүнсийг Тэнгэр рүү хөтөлдөг гүүр юм! Их Багш аль хэдийн тэдний замыг удирдахаар ирсэн гэдэгт бид итгэдэг. Хонг Конгоос Винг-Лаам

Энэрэнгүй Винг-Лаам аа, бид ч бас энэхүү эмгэнэлт үйл явдалд гүнээ гуниглаж байна. Энэхүү хуурмаг ертөнц зөвхөн түр зуурынх бөгөөд зовлонгоор дүүрэн байдаг. Хэзээ ч, ямар ч хүнд, юу ч тохиолдож болно. Бид энэ гарагийг орхиход үргэлж бэлэн байх ёстой, учир нь аль өдөр бидний сүүлчийн өдөр болохыг бид хэзээ ч мэдэхгүй. Тийм учраас бид гэгээрлийг эрж, хайх ёстой, учир нь чөлөөлөгдөхгүй л бол бидний сүнс төөрөлдөж, хэнийг ч өршөөдөггүй энэ материаллаг ертөнцийн хүнд үйлийн үрд автдаг. Энэхүү үйл явдал нь дэлхийг сэрээж мөн хүмүүст аз жаргалтай, утга учиртай амьдрахын тулд тэд зайлшгүй Бурханыг эрж хайх ёстойг, бие биеэ амьдарлынхаа туршид хайрлах ёстойг ухаарахад нь туслах болтугай. Олон хүний ​​амь насыг авч одсон энэхүү аймшигт гал түймрийн хариуд Хонг Конгийн олон нийт хайрын сэтгэлээр нэгдсэнийг сонсоод бид баяртай байна. Та болон Хонг Конгийн өгөөмөр ард түмэн Бурханы хязгааргүй Нигүүлсэлд амар амгаланг олох болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олон
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц
2025-12-10
590 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-12-10
886 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-12-10
1556 Үзсэн
41:51

Онцлох мэдээ

2025-12-09   620 Үзсэн
Онцлох мэдээ
2025-12-09
620 Үзсэн
Дэлхий дахины соёлын ул мөр
2025-12-09
504 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2025-12-09
566 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2025-12-09
1578 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд