Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Сингапураас Ронг-Зугийн илгээсэн сэтгэгдлийг хүргэе:Сайн байна уу, Хүндэт, Хайрт Их Багш аа, Их Багшийн зохион бүтээсэн С.М. Тэнгэрлэг үнэт эдлэлийг зүүх нь бидний эргэн тойронд байгаа хүмүүст ач тустай гэж Их Багшийн хэлэхийг сонссон. Тиймээс миний хажуугаар зөрөх хүн бүр Бурханаас арвин их Адислал, ач тус хүртэх байх гэж найдаж би ажилдаа СМ Тэнгэрлэг үнэт эдлэл зүүж ирдэг юм.Нэг өдөр ажлаа тараад хамт ажилладаг хүнийхээ дагалдах хэрэгслийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө түүнтэй хэсэг ярилцаж байгаад гэртээ харив. Тухайн үед ойролцоо эрэгтэй үйлчлүүлэгч чимээгүй зогсож байсныг би нэг их анзаараагүй. Маргааш нь ажил дээр дагалдах хэрэгслийн дэлгүүрт ажилладаг эмэгтэй намайг явсны дараа тэр эрэгтэй үйлчлүүлэгч өөрийгөө Очирт хөлгөний уламжлалыг дадуулагч бөгөөд надаас маш хүчтэй энерги мэдэрсэн гэж хэлсэн гэв.Тэрээр Их Багшийг мэдэхгүй ч Их Багшийн Адислалыг хүлээн авсан нь ямар азтай вэ. Энэ нь Их Багшийн хэлсэн үгийг нотолсон юм: С.М. Тэнгэрлэг үнэт эдлэлээс ялгарах Хүч нь бидний таньдаг ч бай танихгүй ч бай эргэн тойрны хүмүүст ач тустай байдаг. Их Багшийн Хүч үргэлж амьд төрөлтнүүдэд чимээгүй, үл үзэгдэх байдлаар тусалдаг. Их Багш Таны агуу байдалд болон амьд төрөлтнийг аврахаар бүх төрлийн аргыг ашигладагт тань баярлалаа. Сингапурын авшигтан Ронг-ЗуОргилуун Ронг-Зу, Их Багшийн гайхамшигт энерги цацарч, бүх бүтээлд нь шингэсэн байдаг. Туршлагаа хуваалцсанд баярлалаа.Бид танд Их Багшийн эелдэг хариуг дуулгахад таатай байна: “Гэрэлт Ронг-Зу, ийм сайхан үнэн түүхэнд тань баярлалаа. Таны мэдэрсэн шиг Үнэт эдлэл нь өөртөө Хайр, Бурханы сайхан Дурсамжийг тээж явдаг. Арьяабалын аргаар чин сэтгэлээсээ бясалгадаг үүнийг зүүсэн хүмүүс хамтдаа энэ дэлхийд асар их эерэг байдлыг авчирч, эргэн тойрны хүмүүсээ дэвшүүлэхэд туслах нь дамжиггүй. Бурханыг үргэлж санаж, Түүнийг өдөр, шөнөгүй алдаршуул, ингэснээр эргэн тойронд байгаа бүхэндээ ашиг тусаа өгөх болно. Та болон хээнцэр Сингапур улс Сансар огторгуйн гоо үзэсгэлэнд дэвших болтугай. Буддагийн Өршөөлөөр зүрх сэтгэлээр дүүрэн Хайраар таныг тэвэрье.”