Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Германаас Даниелагийн илгээсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш аа, Таныг сайн байгаа гэдэгт би гүнээ итгэж байна. Би багадаа Будда, Есүс, Бодисадва нартай дотоод ахуй ойлголтоороо байн байн уулздаг байсан. Тэд надад олон зүйлийг зааж өгсөн. Гэсэн хэдий ч би тийм ч сайн хүн болоогүй. Би ихэмсэг, хувиа хичээсэн байсан. Надад амар, сайхан амьдрал байгаагүй. Дэлхий үнэхээр хорон муу учраас би амьд үлдэхийн төлөө тэмцэх ёстойгоо л мэдэж байсан. Гэвч амьдралын бүхий л сөрөг туршлага миний сүнслэг гэгээрлийн цангааг зогсоосонгүй. Би гурван настайгаасаа хойш өдөр бүр залбирч, гэгээрсэн Их Багшийг хүсэж ирсэн.Бүх ариун сударт Оройн Дээд Бурхан, Аллах, Будда бол нөхцөл болзолгүй, хязгааргүй Хайр гэж хэлдэг. Би амьдралдаа ийм Хайртай учирч байгаагүй болохоор сургаалыг нь ойлгоогүй л байсан. Тантай учирснаас хойш би жинхэнэ Хайртай анх учирсан. Та надад “Хайр бол нүглийг, хил хязгаарыг, өнгөрсөн үеийг мэддэггүй, зөвхөн одоог л мэддэг.” гэдгийг харуулсан. Тэгээд би ийм байхыг хүсдэг! Би анх удаа эргэн тойронд минь Тэнгэрлэг, нөхцөл болзолгүй, хязгааргүй Хайрыг мэдэрлээ!Бурхан бүх бүтээлээ оршихуйгаар нь, мөн оршин тогтнолынх нь төлөө нөхцөл болзолгүйгээр, хязгааргүй хайрладаг. Нөхцөл болзолгүй, хязгааргүй Хайр гэдэг нь бүх зүйлийг тэвчих гэсэн үг биш, харин нөхцөл болзолгүй, хязгааргүй Хайр бол оршихуйн эрхэм ариун чанар, төрөлтний “төрөлтөн байх төлөв” гэдгийг би мэдсэн. Ойн уудам, өтгөн моддыг ийм байдлаар олж хараад нулимс минь урсав. Тэд эцэс төгсгөлгүй нөхцөл болзолгүй байдаг. Тэд ямар ч цаг агаарт ургаж, босоо байж, бидэнд цэвэр агаар, цэвэр хүчилтөрөгч өгдөг. Тэд Дэлхий дээрх хүмүүсийг, бүх амьд оршихуйг хамгаалдаг. Тэд ямар ч баталгаа зөвшөөрөл хүсдэггүй. Хүмүүс тэдэнд юу ч хийсэн хамаагүй тэд хэзээ ч гомдоллодоггүй. Тэд хүмүүсийг ямар ч нөхцөл болзолгүйгээр, хязгааргүй хайрлаж, өгч байдаг.Таны Тэнгэрлэг царайг би хүүхдийн нүдээр дамжуулан харсан. Цэцгээр дамжсан Таны Тэнгэрлэг гоо үзэсгэлэн. Модны үр жимсээр дамжсан Таны халамж. Амьтан-хүмүүсийн сүнсний гэм зэмгүй байдал. Би төгс хүн болоогүй, учир нь бид Будда байсан ч суралцахаа зогсоодоггүй гэдгийг би Танаас сурсан. Оскар Уайлд нэгэнтээ “Гэгээнтэн бүрд өнгөрсөн бий, нүгэлтэн болгонд ирээдүй бий.” гэж хэлсэн байдаг.Дотоод Диваажингийн Гэрэл, Аялгуугаар дамжуулан би өдөр бүр гэгээрлийг мэдэрч, өдөр бүр Тэнгэрлэг, нөхцөл болзолгүй, хязгааргүй Хайрыг, бүх төгс бус талуудтайгаа хамт мэдэрдэг. Яг л Таны надад заадаг шиг би тийм байхыг хүсэж байна. Тэнгэрлэг, нөхцөл болзолгүй, хязгааргүй хайраар. Герман улсаас Даниела.Урам зоригт Даниела, сүнслэг аяллынхаа ахуй ойлголтыг цаг гарган бичиж, хуваалцсанд тань баярлалаа. Их Багш танд хайр дүүрэн захиа илгээлээ:“Яруу Даниела, сайхан захианд тань баярлалаа! Гэгээрэл болон жинхэнэ Хайрын тухай жинхэнэ ойлголт тань хэнд ч санахаар хэтэрхий ил байна. Гэгээрээгүй хүмүүс ч гэсэн үүнийг зүрх сэтгэлдээ мэдрэх болно! Таны сүнслэг ухаарал, хувийн тэсвэр тэвчээр, сайжралтаар би үнэхээр бахархаж байна. Бурханы Хүү яагаад бүх Их Багш, Будда нарын адилаар энэхүү эцэс төгсгөлгүй зовлонт дэлхийд тэдэнд ижил зүйлийг уламжилж, төөрсөн сүнснүүдийг Гэрт нь хүргэхээр дэлхийд буун ирж, хүн төрөлхтөнд хүрэх ёстой болдгийг одоо та ойлгож байна. Энэ бол Тэдний оюун ухаан, зүрх сэтгэл, сүнсээ чин сэтгэлээсээ зориулдаг хүнд ажил юм! Тэд хэдийгээр мэдэж байгаа ч орчин үед хүртэл энэ нь хамгийн шаардлагатай, бүхэлдээ эрсдэлтэй ажил юм. Учир нь энэ биет ертөнцийг хуурмаг хүч удирддаг бөгөөд тэд энд байгаа ямар ч төрөлтөнд өршөөл үзүүлдэггүй, үүнээс ч дор өчүүхэн алдаа, эсэргүүцэлд нь тэднийг шийтгэдэг, хүн төрөлхтний оюун санааг хордуулж, буруу зүйл хийхэд амархан уруу татдаг. Тиймээс аливаа сайн зүйлийг хийх, энэ дэлхийгээс гарахад туйлын хэцүү байдаг! Мөн Сөрөг хүч тэднийг илүү их шийтгэдэг. Бид гаднаа төгс биш байлаа ч бүгд дотооддоо төгс байдаг. Бид гэгээрсэн Их Багшаа олох хүртлээ энэ дэлхийд гэрэлтэхийн төлөө тэмцэж, Анхдагч Мөн чанартаа буцахын тулд сүнслэгээр чин сэтгэлээсээ бясалган дадуулдаг. Та бүх зүйлд Тэнгэрлэг оршихуйг олж харахын зэрэгцээ нэгэн зэрэг өөрийн төгс бус байдлаа хүлээн зөвшөөрчээ. Үүний эсрэгээр, зарим нь өөрийгөө хэт их шүүмжилж, тэр ч байтугай доод түвшний ярвигтай байдал бий болгодог. Энэ нь сүнслэг зам мөрд том саад болж магадгүй юм. Та бүхний доторх Бурхан чанар нь цорын ганц жинхэнэ зүйл гэдгийг таньсан нь сайн хэрэг. Бид үүнийг мэдсэн үедээ хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлээр Бурханд итгэдэг. Та Тэнгэрлэг Амьдралын гайхамшиг, Хайрыг мэдэрсээр байх болтугай. Танд үүрд хайртай! Та болон Германы итгэл дүүрэн ард түмэн Бурханы Агуу Хайр зүрх сэтгэлд тань хүрэхийг зөвшөөрөх болтугай.”