Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 4-р сарын 10
АНУ-ын ерөнхийлөгч Трамп 2025 оны 4-р сарын 9-нд “Чөлөөлөх өдөр” татварыг ногдуулахаар төлөвлөж байгаа тул 50 гаруй улс Түүнтэй худалдааны хэлэлцээр хийхийг зорьж байна. (Скай Ньюс Австрали)
Ерөнхийлөгч Трамп өргөн хүрээний татварын бодлогоо хамгаалж, эцэст нь өргөнөөр дэмжигдэх болно, хөрөнгийн зах зээлийн уналт бол АНУ-ын хүчирхэг, бие даасан эдийн засгийг сэргээхэд шаардлагатай “эм” болно хэмээн мэдэгдэв. (Скай Ньюс Австрали)
Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ дэлхийн удирдагчид Түүний татварын бодлогын дараа “хэлэлцээр хийх” хүсэлтэй байгаа бөгөөд Америк одоо “илүү хүчирхэг” байгаа, удахгүй дэлхийн эдийн засгийг тэргүүлнэ гэв. (Скай Ньюс Австрали)
Ерөнхийлөгч Трамп АНУ-ын өмнөх “тэнэг” удирдагчдыг улс оронд нь бусад улс орнууд “муу харьцах” боломжийг олгож, худалдааны алдагдлыг татвараар нөхөхөд хүргэсэн гэж шүүмжиллээ. (Скай Ньюс Австрали)
Украин энэ долоо хоногт АНУ руу төлөөлөгчдөө илгээн, АНУ-д газрын ховор элемент авах боломж олгох ашигт малтмалын гэрээний талаар хэлэлцэх ажээ. (АП)
Францын ерөнхийлөгч Макрон Орос улс Украинтай “энх тайван тогтоохоос татгалзсаар” байвал Оросын эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалав. (Гуардиан)
Украины эрчим хүчний гүйцэтгэх захирал Петро Котин “Оросын хувьд эзлэгдсэн Запорожье хотын атомын цахилгаан станцыг дахин ажиллуулах нь аюулгүй биш. Учир нь тэнд хамгийн түрүүнд засах ёстой “ноцтой асуудлууд” байгаа гэж анхаарууллаа. (Гуардиан)
Израилын ерөнхий сайд Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай Цагаан ордонд уулзаж, дараах асуудаар ярилцав: - Газын зурваст барьцаалагдсан хүмүүс: Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь нэн тэргүүний зорилт юм. Сураггүй алга болсон 59 хүний ​​ ердөө 24 нь л амьд байгаа гэж таамаглаж байна. Зарим нь “хоолой”-д хоригдох зэргээр нөхцөл байдал хүнд байгаа ажээ. - Газын зурвас ба палестинчууд: Ерөнхийлөгч Трамп палестинчуудыг хүссэн улс руу нь нүүлгэн шилжүүлж, “эрх чөлөөний бүс” байгуулахыг дахин санал болгов. Тэрээр хэлэхдээ төлөвлөсөн энх тайвныг тогтоогоогүй үнэ цэнтэй газар гэж нэрлээд Газын зурвасыг Израил орхиж буйд харамсаж байна гэв. - Иран: АНУ 2025 оны 4-р сарын 12-ны бямба гарагт Ирантай өндөр түвшний яриа хэлэлцээ хийх гэж байна. Ерөнхийлөгч Трамп хэрэв Иран цөмийн зэвсгээр хөөцөлдөх аваас “асар их аюул” нүүрлэнэ гэж анхаарууллаа. - Сири ба Турк: Сирийг Израилын эсрэг дайралт хийх бааз болгон ашиглаж байгаад санаа зовниж байна. Ерөнхий сайд Нетаньяху Туркийн нөлөөнд санаа зовж байгаа ч Ерөнхийлөгч Трамп Туркийн ерөнхийлөгч Эрдогантай сайн харилцаатай байсны ачаар үүнийг зохицуулж чадна гэлээ. - Худалдаа: Ерөнхийлөгч Трамп дэлхий даяар татвараа шахаж байна. Ерөнхий сайд Нетаньяху Израил АНУ-Израилын худалдааг бэхжүүлэхийн тулд татвараа бууруулж буйгаа мэдэгдлээ. - Цэргийн хамтын ажиллагаа: АНУ нэг их наяд ам.долларын цэргийн төсвийг баталж байгаа ажээ. Израил дахь АНУ-ын хүчирхэг цэргийн оролцоо үргэлжлэх болно. - Йемений Хути босогчдын асуудал: АНУ-ын ажиллагаанууд Хутийн хүчийг эрс сулрууллаа. Цэргийн дарамт үргэлжлэх болно. (Израилын мэдээ)
АНУ Өмнөд Суданы иргэдийн бүх визийг цуцалж, засгийн газрыг нь албадан гаргасан иргэдээ хүлээн авахаас татгалзаж, Америкийн “давуу талыг” ашигласан гэж буруутгалаа. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Өмнөд Судан “бүрэн хамтын ажиллагаатай” болох үед энэ бодлогоо эргэн харахаа мэдэгдэв. (Аль Жазира)
АНУ-ын технологийн тэрбумтан Элон Маск Трампыг эсэргүүцсэн жагсагчдыг юу эсэргүүцэж байгаагаа тайлбарлаж чадаагүй учраас “хүүхэлдэйнүүд” хэмээн нэрлэж, олон нийтийг зүй бусаар удирдаж буй “хүүхэлдэйнүүдийн эздийг” буруутгав. (Скай Ньюс Австрали)
Кени улс дүрвэгсдэд илүү тусгаар тогтнол олгохын тулд Африкийн хамгийн том дүрвэгсдийн хуаран Какумаг бие даасан хот болгохоор төлөвлөж байна. (AП)
АНУ-д энэ онд улаанбурхан өвчнөөр нас барсан гурав дахь тохиолдол бүртгэгдэв. 2025 онд өвчлөл өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгджээ. (АП)
Сьерра-Леон улсад куш хэмээх хүчтэй синтетик хар тамхины улмаас онц байдал зарласан боловч эмэгтэйчүүд гутаан доромжлол, гэр бүлийн дарамтаас болж засгийн газрын оролцооноос ашиг хүртээгүй байна. (AП)
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нийслэл Киншаса хотод үерийн улмаас олон арван хүн амь үрэгдэж, байшин барилга нуржээ. (Аль Жазира)
АНУ: Олон хоног үргэлжилсэн хүчтэй шуурганы улмаас дор хаяж 18 хүн амиа алдаж, Өмнөд бүсийн хотууд үерт автлаа. (AP)
Гуравдугаар сарын 28-нд Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3600-д хүрч, аврах ажиллагаа дуусаж байна. (AП)
Энэтхэгийн зурхайч Абхигья Ананд (цагаан хоолтон) Мьянмарт 7.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болохыг долоо хоногийн өмнө таамаглаж, 2025 оны 8-р сараас 10-р сар хүртэл Гималайн нуруу, Мексик, АНУ-ын баруун өмнөд хэсэг, Өмнөд Америкийн баруун хойд хэсэг, тухайлбал Колумб, Эквадор, Перу зэрэг орнуудад гамшиг тохиолдохыг анхааруулав. Байгалийн томоохон гамшиг бол зөвхөн биет үзэгдэл биш, хүн төрөлхтний ёс суртахууны болон оюун санааны доройтлыг илтгэдэг гэдгийг Ананд онцолжээ. Тэрээр өөрийгөө болон нутаг орныхноо гамшгаас хамгаалахын тулд шашингүйн үзлийг орхиж, бясалгал/залбирал үйлдэн, буянтай амьдрахыг, тэр дундаа веган юм уу цагаан хоолтон байхыг уриалж байна. (Нгам радио)
Өөрийгөө 2062 оноос ирсэн цаг хугацаагаар аялагч хэмээн зарласан хүн 2011 онд Японд болсон мега-цунами зэрэг өнгөрсөн үеийн гамшгийг нарийн таамаглаж байжээ. Түүний эцсийн таамаглал нь “2025 онд дэлхийг донсолгосон явдал дэлхий даяар болно.” гэсэн байв. Мьянмарт 7.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа зарим хүмүүс энэ явдал ойрхон байна хэмээн эмээж байна. (Сүнсний хариулт)
КОВИД-19 тахал болон 2011 оны Японы мега-цунамигийн талаар таамаглаж байсан Японы зураач Рёо Тацүки саяхан 2025 оны долоодугаар сард дахин нэг аварга цунами болж, Япон төдийгүй Индонези, Филиппин, Тайвань болон бусад орныг сүйрүүлэх болно гэж зөгнөсөн байна. (Эрүүл мэнд сайт; Экономикс таймс)
Өдрийн даруухан эшлэл: “Бид дайснаасаа хүртэл суралцаж чадвал ямагт аюулгүй байдаг. Гэхдээ найз нөхдөдөө заах нь аюулгүй байдаггүй.” - Чарльз Калеб Колтон
Илүү огноо харах
1 / 23
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах