Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 6
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 2026 оны 4-р сарын 1-ний телевизийн оргил цагийн мэдэгдэлдээ Ираны эсрэг “Эпик Фьюри” ажиллагаанд томоохон ахиц гарсан гэж мэдэгдээд, Ираны тэнгисийн цэрэг “бараг бүрэн сүйрсэн”, агаарын хүчин нь “үгүй болсон”, гол удирдагчид устгагдсан, цөмийн чадавх нь үндсэндээ задарсан гэжээ. Тэрээр дэглэмийн заналхийллийг саармагжуулах ажиллагааны зорилтууд биелэх шатандаа орсон гэж мэдэгдэн, Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцдэг олон жилийн байр сууриа дахин илэрхийлж, ойрын хугацаанд цэргийн бүрэн ялалт байгуулна гэж найдаж буй гээд, Америкийн алба хаагчдад хүндэтгэл илэрхийлсэн байна. (Цагаан ордон)
Ираны мөргөлдөөний улмаас огцом өссөн онгоцны түлшний үнэ агаарын тээвэрлэгчийн тооцоолсон үйл ажиллагааны зардлыг эрс нэмэгдүүлж, олон улсын гол чиглэлүүдийн түлшний нэмэлт хураамжийг огцом өсгөснөөр дэлхийн агаарын тээврийн Korean Air компани 4-р сарын 1-нээс онцгой удирдлагын горимд шилжлээ. (Нэйшн Тайланд)
АНУ-ын Тээврийн яамны мэдээлснээр, 2025 онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүний тоо ойролцоогоор 36,640 болжээ. Энэ нь 2024 оноос 6.7%-иар буурсан, мөн бүртгэгдсэн нас баралтын хоёр дахь хамгийн бага үзүүлэлт болж байна. (АНУ-ын Тээврийн яам)
Z үеийнхэн (ойролцоогоор 1997–2012 онд төрөгсөд), Альфа үеийнхэн (ойролцоогоор 2010–2024 онд төрөгсөд) ухаалаг утас, ХОУ [хиймэл оюун ухаан]-ы хамаарлаас ангижрахын тулд CD, DVD, энгийн гар утас, хуучны тоглоомын консол зэрэг аналог технологийг улам бүр сонгох болжээ. Энэ нь өнгөрсөн үеийг дурсах мэдрэмж болон дижитал ядаргаанаас үүдэлтэй юм. (ВнЭкспресс)
[Финландын] Оулу Их Сургуулийн 3,200 гаруй дунд эргэм насны хүнийг хамарсан судалгаагаар, унтах цаг тогтворгүй байх нь 10 жилийн хугацаанд зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг зүрх судасны ноцтой үйл явдлын эрсдэлийг ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Ялангуяа шөнөдөө 8 цагаас бага унтдаг хүмүүст энэ эрсдэл өндөр байжээ. Харин сэрэх цаг тогтворгүй байх нь ийм төрлийн өвчнүүдтэй тодорхой холбоо илрээгүй байна. (Тань Ньень)
[Энэтхэгийн] Хайдарабад хотод агаарын хэм 40°C-ээс давж, халуунд цохиулах болон суулгалтын өвчний тохиолдол эрс нэмэгдэж байна. Хэт халуун нь хоол хүнсийг амархан муутгадаг тул хамгийн түрүүнд эмзэг бүлгийнхнийг эрсдэлд оруулж байна гэж эмч нар анхаарууллаа. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд шингэнээ сайн нөхөж, үдээс хойших халуун нарнаас зайлсхийхийг зөвлөж байна. (Телегана Түдэй)
EGCG [Эпигаллокатехин Галлат]-ын агууламж өндөртэй ногоон цай үрэвслийг бууруулж, элэгний үйл ажиллагааг дэмждэг. Катехин нь ферментийн түвшнийг сайжруулж, өөх тос хуримтлагдахаас сэргийлснээр элэгний өөхлөлттэй өвчнийг хянахад тусалдаг. Мэргэжилтнүүд ашиг тусыг нь хадгалахын тулд 2-3 грамм навчийг 70-80°C хэмд хандалж хэрэглэхийг зөвлөж байна. Сэргэлтийг оновчтой дэмжихийн тулд өтгөрүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнээс илүүтэй өдөрт 2-3 аяга хандалсан цай уухыг зөвлөж байна. Учир нь өндөр агууламжтай нэмэлтүүд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. (Лао Дон)
Европын өмнөд хэсгийг хүчтэй шуурга дайрчээ. Эрминио шуурганы улмаас Италид хөрсний гулгалт болж 90 хүн гацан, нэг гүүр нурсан бол Грект зүүн Аттикад нэг хүн нас барсан гэж мэдээлжээ. Цаг уурын систем хүчтэй салхи, үерийн нөлөөгөөр улс орон даяар гамшиг авчирч байна. (Дэйли Мэйл)
Индонезийн Молуккийн тэнгист 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, бага хэмжээний цунамийн давлагаа үүсжээ. Уг газар хөдлөлтийн улмаас Манадо хотод нэг барилга нурж, нэг хүн амиа алдан, газар хөдлөлтийн дараах олон удаагийн чичиргээ бүртгэгджээ. (Чаннель Ньюс Азия)
ПЕТА [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-ийн Азийн салбар Хонконгийн цахим худалдааны HKTV [Hong Kong Technology Venture Co. Ltd.] компани хүний эрхтнийг удаан хугацаанд хадгалах технологи хөгжүүлэх эхний шатны төслийн хүрээнд амьтан-хүмүүсийн таслагдсан толгой, мөчийг олон цагаар “амьд байлгадаг” төрлийн 38 туршилт хийснээ ил болгосны дараа тус компанид ийм төрлийн туршилтуудаа зогсоохыг уриалжээ. (Манила Таймс)
[Их Британийн] Уэльст саарал грейхаунд үүлдрийн нохой-хүний уралдааныг хориглох хуулийг баталж, ИБУИНВУ-ын ийм спортыг хориглосон анхны орон болжээ. Засгийн газар амьтан-хүний сайн сайхан байдлын талаарх анхаарал тавьж буй энэ үед жижиг салбарт үйл ажиллагаагаа зогсоох боломж олгохын тулд уг хуулийг 2027-2030 оны хооронд үе шаттай хэрэгжүүлнэ. (Евро Уикли Ньюс)
[АНУ-ын] Аляскийн Хойд налуу бүсийн өндөр нягтаршилтай шинэ судалгаагаар илүү хурдацтай хайлж буй мөнх цэвдэг голын урсцыг нэмэгдүүлж, эртний шингээсэн органик нүүрстөрөгчийг Арктикийн усанд их хэмжээгээр ялгаруулж байгаа нь нүүрстөрөгчийн мөчлөгийн сөрөг эргэх холбоог эрчимжүүлж, уур амьсгалын дулаарлыг улам хурдасгаж болзошгүйг харуулжээ. (СкайТех Дэйли)
[Энэтхэгийн Тамил Наду мужийн] бохирдсон байсан Букингем суваг дахь их хэмжээний хог хаягдал болон түрэмгийлэгч ургамлыг цэвэрлэж, хэдэн арван мянган мангро мод шинээр тарьснаар усны урсгал сэргэж, биологийн олон янз байдал сайжирч, орон нутаг болон мужийн хамтарсан цэвэрлэгээний ажлын үр дүнд уур амьсгалын тэсвэртэй байдал бэхэжжээ. (Гүүд Ньюс Нетворк)
Канад улс 3.8 тэрбум канад доллар (ойролцоогоор 2.7 тэрбум ам.доллар)-ын үндэсний байгаль хамгаалах стратеги хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутаг, усны бүсийг өргөжүүлэх, уугуул иргэдийн удирдсан хамгааллыг бэхжүүлэх, голлох зүйлүүд, экосистемийг сэргээх, 2030 оны биологийн олон янз байдлын зорилттой уялдуулан хөгжил, санхүүжилт, байгаль орчны хамгааллыг нийцүүлэх шинэ хэрэгсэл боловсруулах зорилготой юм. (Канадын Ерөнхий сайд)
Microsoft компани ирэх хоёр жилд Тайландад үүлэн тооцоолол болон ХОУ-ы дэд бүтцийг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.доллар олгохоо амлажээ. Энэ үеэр компанийн дэд захирал, ерөнхийлөгч Брэд Смит Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракултай уулзаж, дижитал үйлчилгээ, хүний нөөцийн хөгжил, мөн тус улсыг бүс нутгийн ХОУ-ы төв болгох чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцсан байна. (Тайланд Нэйшн)
ERJ Open Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ургамалд суурилсан хоол нь тээртэй, нойронд амьсгал тасалдах эмгэгийн эрсдэлийг 19%-иар бууруулдгийг тогтоожээ. Харин боловсруулсан, чихэр ихтэй хүнс давамгайлсан хооллолт эрсдэлийг 22%-иар нэмэгдүүлдэг байна. (Веж Ньюс)
АНУ-ын хууль тогтоогчид ургамалд суурилсан үйлдвэрлэлийг татварын хөнгөлөлт, үйлдвэрлэлийн урамшууллаар дэмжих хуулийн төсөл өргөн барилаа. Тус хууль тогтоомж нь дотоодын үйлдвэрлэлийг бэхжүүлэх, 489 тэрбум ам.долларын био эдийн засгийг тэлэх, хөдөө аж ахуйг өргөжүүлэхийг зорьж байна. (Brownfield)
АНУ-ын бизнес эрхлэгч Кристин Лаженесс Америкийн бүх веган ресторанаар орж үзэх өмнөх зорилгоосоо улбаалан, Хорватад жижиг бүлгийн веган аяллуудыг эхлүүлжээ. Эдгээр найман өдрийн веган аялал нь тогтвортой байдал, соёлын гүн мэдрэмжийг онцолж, ёс зүйтэй аяллын туршлагын өсөн нэмэгдэж буй дэлхийн эрэлтэд чиглэж байна. (Yahoo! Creators)
[Испанийн] Аликанте хотын тэжээвэр амьтан-хүмүүсийн тоо 500,000-д дөхөж, дөрвөн оршин суугч тутамд ойролцоогоор нэг амьтан-хүн ногдож байна. Хотын амьдралын хэв маягийн нөлөөгөөр муур-оршин суугчийн бүртгэл 37%-иар өсжээ. Орон нутгийн удирдлагууд нохой-ардын парк болон тэжээвэр амьтдад ээлтэй дэд бүтцийг өргөжүүлж байна. (Евро Уикли Ньюс)
Шинэ Зеланд улсад хүн хамтрагчтайгаа хамт санамсаргүйгээр 55 метрийн хүрхрээ рүү унаснаас хойш долоо хоногийн дараа аврагчид Бордер Колли үүлдрийн нохой-хүн Моллиг амьд олжээ. Дулаан мэдрэгч болон нисдэг тэрэг ашигласан сайн дурынхан зоригт нохой андыг эдгэрч буй эзэнтэй нь дахин уулзуулжэн. (Дэйли Мэйл)
Гахай-иргэнийг өвдөлтгүй унтуулан устгахаас аварчээ. [АНУ-ын Калифорни мужийн] Лос Анжелест бизнес эрхлэгч, амьтан-хүний хамгааллын төлөө тэмцэгч Алекс Россман асран хамгаалагчид нь цаашид харж хандаж чадахаа больсны улмаас өвдөлтгүй унтуулахаар шийдсэн, хүнд өвчтэй Куне Куне гахай-хүнийг аварчээ. Ноён Россман гахай найзаа гэртээ авчран, үрчлэн авч, шаардлагатай эмчилгээг нь хийлгэсэн байна. Энэ үйл явдал амьтан аврах, энэрэнгүй хандах хувь хүний хүчин чармайлтын ач холбогдлыг харуулж байна. (My Daily Record)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Товчоор тодорхойлбол, үгсийн яруу найраг гэдэг нь Гоо сайхныг хэмнэлээр бүтээх явдал юм.” – Америкийн нэрт зохиолч, яруу найрагч, редактор Эдгар Аллан По (BrainyQuote)
Стив Бойлсын клиник үхэлд орсон тохиолдлын 3 хэсгийн 1-р хэсэгт программ хангамжийн инженер Стив болон түүний эхнэр, Америкийн хүүхдийн эмч Кэти нар Стив эмийн нөлөөгөөр ухаангүй байдалд байх үедээ хамгаалагч тэнгэр элчдээ хөтлүүлэн Диваажинд очсон тухай хуваалцаж байна.
2021 оны сүүлээр Стив, Кэти хоёр завгүй ч энгийн амьдралаар амьдарч байлаа. Стив сүмд явдаг итгэгч байсан ч КҮТ (клиник үхлийн тохиолдол)-ын тухай ном зохиолд огт сонирхолгүй байжээ. Кэти түүнд Диваажингийн тухай ном, DVD санал болгох бүрд тэр татгалздаг байв. 2021 оны 12-р сарын 9-нд Стив КОВИП-оор хүндээр өвдөж, Кэти түүнийг яаралтай тусламжийн тасагт хүргэжээ. Эмнэлгийн эргэлтийн журамтай холбоотойгоор Кэти эмч хүн байсан ч Стивтэй 20 хоног уулзах зөвшөөрөл авч чадаагүй аж. 12-р сарын 14-нд Стивт амьсгалын гуурс тавьж, амьсгалын аппаратад оруулснаар бүх холбоо тасарчээ.
Стивийг амьсгалын аппаратад эсэргүүцэл үзүүлэхгүй байлгахын тулд эхэнд нь саажуулах эм хэрэглэж, мөн судсаар тасралтгүй мансууруулах эм, бензодиазепин хийж, эмнэлгийн аргаар комд оруулжээ. Тэрээр клиник үхэлд орсон эхний 3-5 хоногийн дотор болсон гэж итгэдэг. Стив ухаангүй байх хугацаанд Кэти өглөө бүр залбирлын өрөөндөө орж, сувилагч нар түүний утсыг өмнө нь тавьж өгөхөд FaceTime-ээр өдөр бүр нэгээс хоёр цагийн турш эдгэрлийн тухай Судрын үгсийг уншиж өгдөг байжээ.
За, би комд орсон, үндсэндээ юу ч мэдрэхгүй болсон. Гэхдээ гэнэт сүнс хэзээ ч унтдаггүй. Сүнс өдөр шөнөгүй сэрүүн байдаг. Зүгээр л бид үүнийгээ анзаардаггүй. Тэгээд би орон дээр хэвтэж байхад энэ тэнгэр элч над дээр ирсэн. Тэр яг агаарт хөвж байгаа юм шиг байсан. Тэр миний нүүрнээс бараг 1.5 фут [45 сантиметр] зайтай байлаа. Тэгээд тэр, “Сайн уу, Стив? Намайг Марзука гэдэг. Үүнийг M-A-R-Z-U-K-A гэж үсэглэнэ. Таны бие эдгэж байх хооронд би таныг хэсэг хугацаанд Диваажинд аваачихаар ирлээ.” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Өө, гайхалтай! За” гэсэн. Намайг Диваажинд аваачих гэсэн тэнгэр элчтэй маргаад суухгүй шүү дээ.
Биеэсээ гарах тэр мөчид миний сүнс зүгээр л дээшээ хөөрсөн. Яг орноос босож байгаа мэт, гэхдээ энэ удаа биеэсээ босож байгаа мэт байсан. Диваажин руу шилжих үйл явц бараг агшин зуур болсон ч та юмсыг харж байдаг. Би Марзука тэнгэр элчийг харж байсан, тэгээд барилгаар нэвт гарч, агаар мандал руу, цаашлаад сансраар явсан. Таны ойлгох ёстой нэг зүйл бол сүнслэг нүд тань энгийн нүднээс хавьгүй өргөн хүрээнд гэрлийг хардаг. Тиймээс би Хаббл сансрын дурангаар л харж болох мэт зүйлсийг харсан. Би хонгилын үзүүр дэх том Гэрэл гэх мэт юмсыг огт хараагүй. Би Орчлон ертөнцийг харсан, одод гялалзан өнгөрөхийг хараад, дараагийн агшинд Диваажинд оччихсон байсан.
Стив өөрийнх нь тодорхойлсноор тансаг зочид буудлын хүлээн авах ширээ шиг, ханан дээрээ уулс, хөндий, нуга, далайн эргийн дүрслэлтэй гоёмсог модон сийлбэр бүхий угтах төвд иржээ. Тэндхийн нэг ажилтан Марзука түүний хөтөч болж, үзэх ёстой газрууд болон уулзах ёстой хүмүүстэй нь уулзуулна гэж хэлжээ.
Тэгээд бид гарч, нэг нуга руу орсон. Би нохдоо харсан. Миний хамгийн түрүүнд харсан зүйлсийн нэг нь бидний тэжээж байсан найман нохой байлаа. тэд бүгд нас барсан байсан ч тус бүр нь над руу ирсэн. Тэд бүгд сүргээрээ хамт гүйж байлаа. Тэгээд би тэднийг Диваажинд харахад бүгд үнэхээр сайхан харагдаж байсан. Үс ноос нь гялалзаж байлаа. Тэд бүгд эрч хүчтэй байсан. Тэд намайг хэн гэдгийг мэдэж байсан. Тэд над руу гүйж ирээд, би тэднийг илж, хамт тоглох боломжтой болсон. Тэдний нэг нь нэг өдөр манай гаражид өөрөө хүрч ирээд суурьшсан нохой байсан. Бид түүнд Поппи гэж нэр өгсөн. Тэр нэг нүдтэй, доголж явдаг байсан. Том осолд орсон юм шиг том сорвитой байсан. Харин Диваажинд тэр 2 нүдтэй болсон байсан. Тэр бусад нохдын адил маш сайн гүйж байлаа. Үс нь маш өтгөн болсон байв. Тэр үнэхээр сайхан харагдаж байсан. Тэгээд би дүүгийнхээ өөд болсон охиныг харсан. Би түүнийг харсан. Тэр маш үзэсгэлэнтэй байсан. Тэр нас барахдаа хориод настай байсан бөгөөд Диваажинд ч дэлхий дээр байсан шигээ яг л үзэсгэлэнтэй харагдаж байв. Би биднийг гэрлэснээс хойш 6 сарын дараа авто ослоор нас барсан ахыгаа харсан. Би түүнийг маш их санаж байсан тул дахин харах үнэхээр сайхан байлаа. Тэр арай ахимаг харагдаж байсан ч Диваажинд харсан хүн бүр эрүүл, хорь гаруй насныхан, магадгүй хамгийн ихдээ 30 орчим настай юм шиг харагдаж байсан. Бүгд үнэхээр сайхан харагдаж байсан. Би аав ээжийгээ харсан. Ээж минь 84 орчим настайдаа, аав минь 70 гаруй насандаа өөд болсон. Аав минь эрүүл саруул харагдаж байлаа. Үс нь маш өтгөн болсон байсан. Дэлхий дээр байхдаа тийм ч их үстэй байгаагүй, харин Диваажинд бол их үстэй байсан. Ээж минь ч үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Мөн миний өмнө нь хамт ажиллаж байсан лабораторийн нэг найз нэлээд өндөр хүн байсан. Тэр ойролцоогоор 6 фут 2 инч, 6 фут 3 инч [187, 190 сантиметр] орчим өндөртэй, бас жаахан илүүдэл жинтэй байсан. Тэгээд би түүнийг Диваажинд хараад, “Гэри, чамайг харах үнэхээр сайхан байна.” гэж хэлсэн. “Чамд энд ямар санагдаж байна?” гэхэд тэр: “Өө, би энэ таалагдаж байна. Би дуртай зүйлээ идэж болно, бас жин нэмэх вий гэж санаа зовох шаардлагагүй.” гэж хэлсэн.
Стивийн Диваажин дахь аялал дөнгөж эхэлж байлаа. 2-р хэсэгт тэр хамгийн санаанд оромгүй уулзалтуудын нэг, хамгаалагч тэнгэр элчийнх нь өгсөн хоол, ахтайгаа Диваажинд бейсбол тоглосон явдал, мөн хааны сэнтийн танхимд орсон мөчийнхөө тухай хуваалцсан юм. Бид энэ талбай дээр явж байтал нэг жаал хүү над руугүйж ирээд, “Сайн байна уу, намайг Даниел гэдэг. Та миний аав байх гэж би бодож байна.” гэсэн юм. Маргааш Стив Бойлсын клиник үхлийн тохиолдлын 3-ын 2-р хэсгээр бидэнтэй хамт байгаарай. (Шон Табат)
Илүү огноо харах
4 / 62
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх